Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр нэр бүхий есөн гишүүн ерөнхий сайд С.Батболдыг огцруулах тухай хүсэлт тавьсан билээ. Хуулийн дагуу ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах эсэхийг энэ долоо хоног хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Тиймээс эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Харин УИХ-ын чуулган энэ асуудлыг ирэх пүрэв, баасан гарагийн хуралдаанаар авч үзэх юм байна. Хэрэв энэ үеэр ерөнхий сайд С.Батболдыг өөрийн биеэр байх ёстой гэсэн шаардлага тавибал тэрээр пүрэв гарагт АНУ-д хийх албан ёсны айлчлалаа цуцлах хэрэгтэй болно. Ерөнхий сайд Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын танхимд үг хэлэхээр төлөвлөөд байгаа юм.
Б.Баяр

Сэтгэгдэл (2)