УИХ-ын гишүүд ирэх сонгуульд өрсөлдөхдөө мөнгө төгрөг амлахгүй гэж ярилцаж, тохиролцоод байгаа билээ. Гэтэл зарим баян, мөнгө нь илүүдээд байгаа гишүүд “нууцаар”, хувиараа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа гэнэ. Тухайлбал Ш.Сайхансамбуу гишүүн тойрогтоо хувиасаа хөрөнгө оруулалт хийе гэсэнд намын нөхөд нь “Болохгүй, нэрийг чинь татна” гэжээ. Харин Ш.Сайхансамбуу гишүүн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө мөнгө амлаж юм хийж болохгүй гэдгийг “Амлахгүйгээр хийж болох юм байна гэж ойлгосон” гэсэн нь бусад гишүүдийн инээдийг ихээр хүргэв. Үүнийг нь олж уншсан Х.Тэмүүжин гишүүн твиттер хуудсандаа “Ишшш, сайхан мангуу юу энэ чинь харин” гэж бичсэн байна.
Ш.Сайхансамбуу гишүүн энэ дөрвөн жилд тойрогтоо өөрийнхөө мөнгөөр том гурилын үйлдвэр барьсан гэж рекламддаг. Гэсэн ч үнэн хэрэгтээ тэр үйлдвэр нь төрөөс УИХ-ын гишүүдэд тойрогтоо зарцуул гэж өгсөн нэг тэрбум, болон өмнөх жилүүдийн 500 саяар боссон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ингэж ирэх сонгуульд яаж гаръя даа гэсэн зүтгэл нь Ш.Сайхансамбуу гишүүнийг шинэ хочтой болгов.
Б.Баяр