Цэцэрлэгийн багачуудад 100000 тоглоомыг улс орон даяар нэгэн зэрэг бэлэглэхэд хоёр цагийн хугацаа үлдлээ. Нийслэлийн 143 дугаар цэцэрлэгт өнөөдөр 13 цагт “Багачууддаа барих 100000 бэлэг” нэг сарын аяны хаалтыг хийх гэнэ. Арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж буй “Бүтээлч залуус” клубын портал сайт дээрх мэдээллээр зөвхөн нийслэлийн хэмжээнд 67898 тоглоом цуглуулжээ. Харин улсын хэмжээний дүнг хараахан гаргаагүй байна. Эдгээр тоглоом дунд дэлгүүрээс худалдаж авсан нэг ч тоглоом байхгүй, залуус өөрсдийн гараар бүтээсэн гэх шалгуураараа онцлогтой. Мөн тоглоомуудыг аюулгүй байдал талаасаа дөрвөн ч чанар стандартыг хангасан байхыг шаардаж байгаа. Тухайлбал, химийн элементүүдийн орц, шатамхай байдал зэргийг анхаарчээ.
“Бүтээлч залуус” клуб нь НАМЗХ-ны дэргэдэх сайн дурын бүлгэм бөгөөд холбооныхоо гишүүдээр дамжуулан улс даяар 21 аймаг, сумдын цэцэрлэгт тоглоом түгээх юм. Ингэхдээ тус клубээс товлосон хуваарийн дагуу ажиллах гэнэ. Нэг сарын аяны хаалтын ажиллагаа эхлээгүй учраас оролцогч залуус, багш нар болон тоглоомны нийт сан, хуваарийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэж клубын төлөөлөл хэлж байлаа.