“Google” компани “Yahoo!” интернэт порталыг худалдаж авахад хэрхэн оролцож болох талаараа зуучлагчидтай яриа хэлэлцээр хийж эхэлсэн талаар Америкийн “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Тус сонинд эх сурвалжийн хэлсэнээр, “Google” компани “Yahoo!”-г худалдаж авахаар өрсөлдөх эсэх дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа бөгөөд хэлэлцээр үр дүнгүй төгсөж ч мэднэ гэнэ.
“Google”, “Yahoo!”-г худалдаж авах болзошгүй байгаа талаар 2011 оны есдүгээр сард анх сонсогдсон юм. “Microsoft” корпораци Хятадын “Alibaba” компанитай хамтран “Yahoo!”-г авахад бэлэн байгаагаа мэдэгдсэний дараа энэ мэдээ тарсан билээ. “Yahoo!”-г худалдах болсон шалтгааны нэг нь, тус компанийн бизнесийн үзүүлэлт хангалтгүй байгаатай холбоотой гэгдэж байсан юм.
“The Wall Street Journal”-ын бичсэнээр “Google” юуны түрүүнд “Yahoo!”-гийн реклам байрлуулах боломжийг сонирхож байгаа аж. Мөн энэ наймаа бүтвэл хоёр компани хоёул хайлтын системийн бизнес эрхэлдэг тул монополийн эсрэг байгууллагууд эсэргүүцэх нь мэдээж гэнэ. “ComScore”-ын тооцоолсоноор, “Google” АНУ-ын хайлтын зах зээлийн 65, харин “Yahoo!” 15.5 хувийг эзэлдэг байна. 2008 онд хоёр компани нэгдэхийг оролдсон боловч монополийн эсрэг байгууллагуудын эсэргүүцлээс болж бүтэлгүйтсэн юм.