Засгийн газар, ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй гишүүдийн тоо хорь байснаа өнгөрсөн долоо хоногт ес болж цөөрсөн. Гэсэн ч зориг гарган УИХ-д өргөх бичиг өгсөн болохоор тэдний цаана нөлөө бүхий нэгэн байгаа гэж яригдаж байгаа нь хоосон зүйл биш бололтой. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх есөн гишүүн ганц, нэгээрээ экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нартай уулзсан гэж эх сурвалж бидэнд мэдээллээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар 2012 оны сонгуульд оролцохын тулд гол өрсөлдөгчөө зайлуулах гэж байгаа нь энэ гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэгээд ч дээрх есөн гишүүн ирэх жил дахин сонгогдох найдваргүй байгаа болохоор наашаа гэсэн нэгнийг түшиж “нүхээ ухаж” байгаа нь энэ гэнэ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар бусад жижиг намуудыг нэгтгэж эвсэл байгуулах хүсэлтэй байгаа билээ. Энэ эвсэл нь сонгуульд олон санал авч чадвал бага ч гэсэн найдлага байна гэж дээрх есөн гишүүн үзэж байгаа юм болов уу?
Б.Баяр