зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кино найруулагч Ж.Ганбат: Дуучин Маралжингоо бид хоёрыг учиртай юу гэж асуудаг

2011-10-24
0
ЖИРГЭХ

   Өөрийгөө үндэсэрхэг биш үндэсний үзэлтэй гэх энэ залууг Ж.Ганбат гэдэг. Найруулагч мэргэжилтэй. Удахгүй “Өргөө”, “Соёмбо” кино театруудаар гарч эхлэх “Цэлмэг тэнгэр” киног найруулжээ. Монголын киноны сор гэгдэх үе үеийн найруулагчдын залгамж халаа болсон Ж.Ганбат найруулагч кино урлагт хайртай сэтгэлээ ийнхүү уудалж байна.

- “Цэлмэг тэнгэр” кино хэзээнээс гарч эхлэх вэ? Зургийг нь Шведэд авсан байх аа?

- Шинэ кино маань 11 дүгээр сарын тавнаас гарч эхлэнэ. Бүх зургийг Швед улсын нийслэл Стокхольм хотод авсан. Бид Стокхольмд есүүлээ очсон. Манай кинонд зураглаачаар МУСТА Х.Баяраа, дууны найруулагчаар С.Нэргүй, нүүр хувиргагчаар М.Одончимэг эгч ажилласан бол жүжигчдээс “Тусгай салаа”-гийн Номин гэдгээр нь хүмүүс андахгүй залуу жүжигчин Гэрэлчулуун, “Х түц” хамтлагийн жүжигчин Тэмүүжин, Батаа, Бямбацогт ах, УДЭТ-ын жүжигчин Алтаншагай, Гэрэлцэцэг, Үржинханд, Баттулга, мөн Шведийн хэд хэдэн жүжигчин тоглосон байгаа.

- Сүүлийн үед олон монгол кино гарч байна. Таны кино бусдынхаас юугаараа ялгаатай вэ?

- Монгол хүн хаана ч амьдарсан гуйлга гуйхгүйгээр зовхи нь өөдөө амьдарч чаддаг. Гэхдээ монгол хүн Монголдоо л амьдрах ёстой гэсэн санааг харуулсан кино юм. Монгол хүн хаана ч толгой гудайж, сэтгэл гонсойж явдаггүй юм гэдгийг үзүүлэхийг зорьсон. Өмнө нь хэн ч барьж аваагүй санаа гэдгээрээ ялгаатай байх.

- Монгол залуус Монголоо голоод гадагшаа их гардаг болсоноос ийм сэдэв сонгосон байх?

- Ер нь гадагшаа гарчихвал амьдрал нь жигдрээд сайхан болох юм шиг хүмүүст санагдаад байх шиг байна. Үнэн хэрэгтээ монгол хүн гадаадад очоод өөрийнхөө оюун санааг ашиглаж чадахгүй цаашлаад яг мэргэжлээрээ биш, хэн ч хийж болдог ажлыг хийгээд л амьдарч байна. Гэхдээ монголчуудад нэг мундаг чадвар байдаг юм. Тэр нь ямар ч ажилд орсон гологдохгүйгээр чадварлаг хийж чаддаг. Дөнгөж очоод аяга угаагчаар ажилд орсон хүн хэдэн сарын дараа ерөнхий тогооч болдог. Өрөө цэвэрлэж эхэлсэн хүн давхараа хариуцдаг ахлах болох жишээтэй. Манай монголчууд бол цоглог хийморьлог хүмүүс шүү дээ. Монголчууд дунд бадрангуй сэтгэл, зөв ойлголттой хүмүүс олон байдгийг би олж харсан.

- Яагаад заавал Шведийг сонгож зураг авсан юм бэ?

- Би Шведэд долоон жил амьдарсан хүн. Эхлээд аяга угаагчаар ажилд ороод ерөнхий тогооч болтлоо дэвшсэн. Би киногоо хийхдээ нэг зорилго тавьсан юм.Тэр нь юу вэ гэхээр нэг ч муу хүн, муу дүр байлгахгүйгээр киног бүтээе гэсэн санаа байлаа. Анх зохиолоо бичиж байхдаа ч тэгж бодож байсан. Ер нь эсрэг талын баатаргүйгээр хүмүүс зөрчилдөж болдог юм байна гэдгийг үзүүлэх гэж зорьсон.

- Кино хийхэд хөрөнгө мөнгөний хувьд хүндрэл гарсан уу?

- Мэдээж гадаадад зураг авч байгаа, эндээс жүжигчид аваачсан гээд хүндрэл байсан. Гэхдээ тухай тухайд нь шийдээд явсан.

- Тэгвэл та мөнгөтэй  хүн юм байна, тийм үү?

- Энэ бол киноны нууц гэх үү. Ер нь надтай хамтарч ажилласан “Unitel group”, “Univision”, “Ард” даатгал компаниуддаа маш их баярлаж байгаа. Миний уран бүтээлийг дэмжиж ажилласанд баярлаж байгаагаа хэлмээр байна.

- Энэ таны бие дааж найруулж байгаа анхны уран бүтээл үү?

- Яг бие дааж найруулсан анхны уран бүтээл. Өмнө нь “Шинэ үсгийн багш”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонууд дээр ажиллаж байсан. Гэхдээ зургийн дарга, зохиолчоор. “Цэлмэг тэнгэр” кинонд найруулагчийн ажлыг хэрхэн гүйцэтгэснийг минь мэргэн үзэгчид л харж дүгнэх байх. Миний баталгаатай хэлж чадах нэг зүйл бол маш сайн чадварлаг уран бүтээлч хамт олныг бүрдүүлж чадсан гэдэгтээ сэтгэл өег байна.

- Киноны зураг авалт, монтаж дууссан ч эцсийн үр дүн нь гараагүй байна. Та ямар үр дүн хүлээж байна вэ?

- Би ганцхан ухаарал хүлээж байна. Хэрвээ үзэгчид киног минь үзээд гадаадын орон руу явах хэрэггүй нь гэдгийг ухаарвал болох нь тэр. Гадаадад амьдарч байгаа хүмүүс баян тансаг хангалуун амьдарч байна гэж бодож байна. Гэхдээ монгол хүн хаана ч явсан эх орноо оюун санаандаа бодож, сэтгэл зүрхэндээ тээж явах хэрэгтэй. Үүнийг ойлгуулчихвал миний хэрэг бүтэж байна гэсэн үг.

- Таны дараагийн уран бүтээл хэзээ гарах вэ?

- Санаа байна. Бодож байгаа зүйл ч байна. Гэхдээ давааны цаана даваа гэж байдаг. Энэ киногоо үзэгчиддээ хүргэчихээд дараагийн ажил руу орно. Эхний ажлын үр дүнгээ дуусгаагүй байж шууд тийм зүйл хийнэ гэж байхгүй.

- Монголын кино урлаг хөгжлийнхөө ямар шатанд явж байна?

- Дөнгөж төрж байна. Яг монгол кино гэдэг жанр алдагдчихсан. Одоо шинээр “Монгол кино урлаг” гэх сэдэв гарч түүн дээр залуу уран бүтээлчид ажиллаж байна. Хуучны мундаг киночидтой юу ярихав. Тэд нарын дэргэд би бол юу ч биш. Д.Жигжид, Б.Балжинням гэдэг найруулагчдийн тухай ярихад би жижигдэнэ. Үнэхээр өчүүхэн шүү. Тэд нар монгол киног хөгжүүлээд, дэвжүүлээд, дэлхийд Монголыг таниулсан хүмүүс. Бид нар ахмадуудынхаа хойноос гүйцэх гээд хөөцөлдөж явна.

- Яагаад киногоо “Тэнгис”-т гаргахгүй байгаа тань ямар учиртэй вэ?

- “Тэнгис”-т захиалга их байна. Одоохондоо ”Өргөө” 1,2 , “Соёмбо” кино театруудаар гарна.

- Найруулагч хүн нийгэмд ямар үүрэг хүлээж ажиллах ёстой гэж боддог вэ?

- Би үндэсэрхэг биш үндэсний үзэлтэй хүн. Үндэсэрхэг үзэл гэдэг нь арьс өнгөөр ялгаварлахыг хэлдэг юм. Үндэсний үзэл бол миний кино. Сэтгүүлч, найруулагч, уран бүтээлчид бол нийгэм дэх болох бүтэхгүйг засч залруулах үүрэгтэй хүмүүс. Сэтгүүлчид аймшгийн кино хийсэн найруулагчтай ярилцлага хийснээс өөр уран бүтээл хийсэн найруулагчтай уулзах хэрэгтэй. Н.Жанцанноров гуайтай уулзаад хөгжмийн тухай ярилцвал, дараа нь харьцуулж  Б.Шарав гуайгаас “Н.Жанцанноров та хоёрын нотны ялгаа юунд байна вэ” гэж асуух хэрэгтэй. Түүнээс биш “Та хоёр ямар харьцаатай юм бэ” гэж асуух шаардлагагүй. Жишээ нь, манай киноны дууг Маралжингоо дуулсан. Гэхдээ би дуучин Эгшиглэнг сонсоход үнэхээр аль аль нь хоолойны чадал сайтай дуучид юм. Гэхдээ миний дууг Маралжингоо дуулах нь илүү тохирч, наалдаж байгаа. Тэгсэн сэтгүүлчид надтай уулзахаараа Маралжингоо та хоёр учиртай юу гэж асуух гээд байгаа нь үнэхээр сонин. Яг үнэнийг хэлэхэд би Монголд ирчихээд их бухимдалтай байна. Манайхан их явцуу байна шүү.

- Таны кино ямар жанрынх вэ?

- Инээдмийн ч биш юм аа. Мелодрам юм. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ыг үзсэн үү? Яг тийм жанраар хийгдсэн. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ыг хийх үед залуу байж дээ. Дөнгөж оюутны ширээнээс салаагүй байсан.

- Ингэхэд та ямар сургууль төгссөн юм бэ?

- “Бэрс” гэдэг нэртэй сургууль байсан юм аа. Одоо татан буугдсан гэсэн.

- Кино тань хэр их ашиг олно гэж бодож байна?

- Миний бодлоор кино гарахаас өмнө рекламаа сайн хийж чадаж байгаа кино нь илүү ашиг олоод байна. Монголд кино урлаг нэг төрлийн бизнес болсон байна шүү дээ. Яг бүтээл хийдэг найруулагчид гэвэл Сэнгэдорж, Ганболд, том Золбаяр ах нар байна. Би эдгээр хүмүүсийг хүндэлдэг. Энэ хүмүүс Монголын кино урлагийг өнгөлж байна гэж боддог. Энэ уран бүтээлчдийг дэмжвэл манай кино урлаг маш амархан сэргэнэ гэж бодож байгаа. Монголын кино урлаг арав гаран жил тасарлаа. Харин тасраад буй кино урлагийг шинэ залуу уран бүтээлчид сэргээж байна. Уран бүтээл бизнес хоёр хоорондоо маш хол зайтай юм шүү. Тэгэхээр продюсер, найруулагч хоёр хоорондоо маш сайн хамтарч ажилласнаар сайн уран бүтээл ч төрнө, ашиг ч олно. Мөн миний дээр дурдсан найруулагчид Монголын тайз дэлгэц, үзэгчдийг хүмүүжүүлж байгаа хүмүүс гэдгийг хэлмээр байна.

- Ер нь кино хийх ашигтай юу?

- Мэдэхгүй ээ. Би уран бүтээлч гэдэг үүднээсээ л “Цэлмэг тэнгэр” кинонд ажиллалаа.

- Ашиг олох үгүйгээ хэрэгсэхгүй байна гэж байх уу даа?

- Үндсэндээ өрөө төлөөд дуусвал болох юм биш үү л гэж бодож байна. Гадаадад хэчнээн сайхан муухай ч, уран бүтээлч хүн бол уран бүтээлээ үгүйлээд л явдаг юм байна. Үгүйлсээр үгүйлсээр Шведэд хоёр жүжгийн зохиол бичиж, найруулж тавилаа. Уран бүтээлээ хайсан сэтгэл минь энэ киног хийхэд хүргэсэн.

Т.Хулан

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mj (27.123.214.113)
    kino zoxiolch bolon kinoniii namtariig bichj uldeegeech
    2012 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    7 цаг 24 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    11 цаг 40 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    11 цаг 52 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    12 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 39 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    12 цаг 54 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Өчигдөр 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК