Шинжлэх ухааны залуу судлаачдын эрдмийн чуулганыг ирэх сарын хоёронд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг чуулганаар “Хүрэлтогоот 2011” эрдэм шинжилгээний бага хурлаар хөндөгдсөн сэдвүүдээр хэлэлцэж, амжилттай оролцсон 10 судлаачийг дэмжих тэтгэлэг олгох юм. БСШУ-ны сайдын нэрэмжит уг тэтгэлгийг байгаль, нийгмийн ухаан, биологи, ХАА, техник технологи, анагаах ухаан гэсэн таван салбарын судлаачид гардуулахаар болжээ. Магистрын зэрэгтэй, докторантурт суралцагчдын дунд зургаан салбараар зохион байгуулсан дээрх бага хуралд 74 байгууллагын 300 гаруй судлаач оролцсон байна. Тэдний 184 судалгаа, бүтээлийг хүлээн авснаас 94 нь аман илтгэл байлаа.
БСШУЯ, ШУА, ШУТИС, “Хүннү көүл” компанийн дэмжлэгтэйгээр Монголын залуу эрдэмтдийн холбооны зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал энэ сарын долооноос 16-ны хооронд болсон аж.
Б.Ганбилэг