Өнгөрсөн Бямба гарагт их аварга Хакүхо Токио хотын Эдогава дүүргийн спортын ордонд байт харваагаар хичээллэв. Бэлтгэлээсээ чөлөө авч очсон Хакүхо гурван цагийн турш нум сум харвахдаа эхлээд таван метрээс байнд сум тавьжээ. Гар дасах тусам тэрбээр зайгаа холдуулсаар хамгийн сүүлд 30 метрээс харвасан байна. Ийн харвахдаа хоёр дахь удаагийн оролдлогоороо байны төв дунд буюу 10 онооны тойрогт оножээ. Спортын ордны дасгалжуулагчид үүнийг үзээд мэл гайхжээ. Сонирхсон хүмүүс юуны түрүүнд долоо хоногийн сургалтад сууж байж дараа нь харвадаг бол аварга анх харвангуутаа оноод эхэлсэн бөгөөд түүний цэц, хөдөлгөөний эвсэл, техникийг маш сайн байна хэмээн мэргэжилтнүүд үнэлсэн гэнэ. Хакүхо өөрөө хэлэхдээ “Байт харваанд сүмогийн нэгэн адил биеийн тэнцвэрээ хадгалах, ачааллаа зөв хуваарилж хүчээ зарцуулах нь их чухал байдаг юм байна” гэж ярьсан байна. Байт сурыг сонгон хичээллэхээр шийдсэн нь түүний хувьд нэлээд учиртай аж. 2004 оны Афины Олимпод Японы тамирчин Хироши Ямамото 41 настайдаа оролцоод мөнгөн медаль авахыг Хакүхо үзээд, зодог тайлсаныхаа дараа байт харваагаар Олимпод оролцож болмоор юм байна, оройтохгүй ч юм байна гэж бодсон гэнэ. Тэгээд 2016 оны Бразилийн Рио дэ Жанэйрогийн юм уу, 2020 оны Олимпод оролцох хүсэлтэй байгаагаа нуухгүй байгаа аж. Япон улс 2020 оны Олимпийг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэр үед Хакүхо Олимпод Японы нэрийн өмнөөс орох уу, аль эсвэл Монголын өмнөөс орох уу гэдэг нь сонин байна гэж Японы спортын “Sankei Sports” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ. Нэгэнт өөртөө том зорилго тавьсан тул тэрбээр байт сураар шаргуу, тууштай хичээллэж, зааланд аль болох тогтмол ирж бэлтгэл хийхээ амласан байна. Мөн сониныхонд ярьсанаар нь бол Хакүхо 2007 онд мэндэлсэн ууган охиноо том болохоор нь гольфоор хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.