“Алтай констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн захирагч Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан маргааныг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд боллоо. Хуралд хариуцагчийн талаас Улаанбаатар хотын Газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэл, Газрын албаны шүүхийн мэргэжилтэн С.Энхжаргал нар байсан бол нэхэмжлэгчийн зүгээс “Алтай констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батбаасан нар оролцсон юм. Харин шүүх хурлыг шүүгч С.Баатархүү даргалж, Э.Лхагвасүрэн, Д.Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгчөөр Д.Байдраг нар байлцав. Өдөр 11 цагт эхэлсэн шүүх хурал оройн 17 цагт дууссан. Тус хурлаас “Алтай констракшн” ХХК-ийн газрын зөвшөөрлийг эргэн сэргээх шийдвэр гарчээ. Гэсэн ч иргэдийн төлөөлөл давж заалдахаа мэдэгдлээ. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын автобусны буудлын ойролцоо өнгөрсөн дөрөвдүгээр сард “Алтай констракшн” компани орон сууц барих ажлаа эхлүүлсэн юм. Уг ажлыг тус хорооны оршин суугчид эсэргүүцсэний дүнд хотын дарга уг барилгын ажлыг зогсоож, газрын зөвшөөрлийг нь цуцалсан билээ. Үүнээс болж, “Алтай констракшн” компани нэхэмжлэл гаргаж, хотын даргыг шүүхэд дуудсан юм.
Б.Золбоо