Нийслэлийн сурагчдын дунд зохион байгуулдаг хүүхдийн найрал дууны 19 дэх удаагийн тэмцээний шагналтнуудыг тодруулах хоёрдугаар шат одоо үргэлжилж байна. Дунд сургуулийн дуу хөгжмийн багш, сурагчдын хоорондын харилцан ажиллагааны үр дүнг харуулсан уг тэмцээнд нийслэлийн бүх сургууль оролцдог юм. Энэ сарын эхээр нэгдүгээр шат өндөрлөсөн бөгөөд өнөөдөр хоёрдугаар шатанд 22 баг оролцлоо. Нэг багт 60-100 хүүхэд оролцдог учраас хоёр дахь шатанд ойролцоогоор 2000 сурагч өрсөлдөж байна. Тэднээс шалгарсан шилдэгүүд нь маргааш Хүүхдийн ордонд гала тоглолт хийж, ялагчдад шагналыг гардуулах юм.
Олон хүүхэдтэй зэрэг ажиллах, хүүхдүүдийн урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх ач холбогдолтой уг тэмцээнд шилдэг багш, найрал дууны бүрэлдэхүүн зэргийг шалгаруулна. Мөн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Лувсаншарав өөрийн нэрийн шагналыг гардуулах юм. Гала тоглолтод Улаан-Үд хотоос сурагчдын найрал дууны хамтлаг урилгаар оролцох гэнэ.