Өнгөрсөн долоо хоногт УИХ-д ерөнхий сайдыг огцруулах тухай өргөх бичиг барьсан есөн гишүүний тав нь МАН-ын угшилтай бөгөөд яагаад намынхаа даргаа унагах гээд байгаа нь сонирхол татаж байна.
   МАН-ын гишүүн Ц.Даваасүрэн гэхэд ирэх сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвших хүсэлтэй байгаа ч намын нөхөд нь экс ерөнхий сайд С.Баярыг сойно гэсэн тул сэтгэл гонсгор, гомдолтой байгаа аж. Харин Ц.Батбаяр гишүүний хувьд Архангайд нэр дэвшье гэсэн ч тойрог олдохгүй байгаа гэнэ. Тэгээд ч өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүргийн иргэдэд айл бүрт гурван өрөө байр өгнө гэж амлаад, тэрийгээ биелүүлээгүй болохоор хотынхонд “нүүргүй” болсон биз ээ. Д.Балдан-Очир гишүүн Завханд сонгогдоё гэж гараа өргөж байгаа ч МАН-ын залуучуудын байгууллагаас “Петровис” ХХК-ийн захирал Ш.Содбилэгийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа юм. Харин олны хайртай аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн сүжиг ихтэй сонгогчиддоо найдлага тавин нэр дэвших санаатай байгаа. Гэсэн ч мөн л намын гишүүд нь залуу, чадварлаг боловсон хүчин гэгддэг МАСЗХ-ны тэргүүн Л.Оюу-Эрдэнээр “цусаа сэлбэх” бодолтой байгаа юм. Мөн нэгэнтээ МАН-ын хамаатан байсан Ц.Шинэбаяр гишүүн ч аливаад ганцаардаж, гадуурхагдаж яваа билээ. Ингээд харахаар ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргасан гишүүд бүгд л дор дороо гомдолтой бас “зовлонтой” байгаа бололтой.
Б.Баяр