“Хурд” хамтлагийнхан өнөөдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны 12 А байрны гаднаас хөгжмийн зэмсгүүдээ хулгайд алджээ. Одоогоор хулгайлсан этгээдийг тогтоогоогүй байгаа аж. Гэвч хамтлагийн хөгжмүүд дээр “Хурд” гэсэн бичиг, хамтлагийн лого тодорхой бичээстэй байгаа гэнэ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Болсон явдлын талаар тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяраас утсаар тодрууллаа.
-Өнөөдөр танай хамтлаг хөгжмөө алдсан гэж дууллаа, энэ үнэн үү?
-Үнээн үнэн. Хөгжмөө алдчихаад л байж байна.
-Яаж байгаад алдчихсан юм бэ?
-Байрны гадаа байсан машин руу зөөгөөд хажууд нь тавьж байгаад л алдчихсан.
-Хэчнээн төрлийн зэмсэг алдав?
-Зургаан гитараа л алдлаа. Өөр алдсан юм алга.
-Нэг гитар нь хэчнээн төгрөгний үнэтэй вэ?
-Чи тэрийг мэдэж яах гээв. Та нар дандаа хүний мууд дурлаж байх юм. Ямар ч байсан алдсан нь үнэн. Би ажилтай, завгүй байна.
Б.Золбоо