Я.Цэвэлийн алдарт “Монгол хэлний товч тайлбар толь” Монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг Ц.Дамдинсүрэнгийн зөв бичгийн дүрмийг багтаасан цахим ном гарсан байна. Я.Цэвэлийн толийг http://j.mp/siJ25q, Ц.Дамдинсүрэнгийн дүрмийг https://inom.mn/detail/146 хаягаар үзэх боломжтой болжээ. “Монгол хэлний товч тайлбар толь” нь 1966 оноос хойш дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан бөгөөд монгол хэлтэй холбогдол бүхий бүх тольд үндсэн хэрэглэгдэхүүн болсоор иржээ. Тухайлбал, 2002 онд монгол бичгээр БНХАУ-д хэвлэгдэн гарчээ. Төрийн хэлний зөвлөлөөс шийдвэр гаргаж кирилл үсгийн бичлэгийн стандартыг энэ номуудын дагуу дагаж мөрдүүлэхээр болсон билээ.
Т.Хулан

Сэтгэгдэл (2)