Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн Монгол улсын иргэн Д зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101 дүгээр ангийнхан илрүүлсэн байна. Тэрээр баралгетас, фаренгосент гэх хоёр төрлийн 704 таблетк, бифидумбактрин эм 223 хайрцгийг авч явж байжээ. Хэргийг тус аймгийн хилийн тагнуулын тасагт шалгаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарах гэж байсан галт тэргэнд зорчиж явсан иргэн мансууруулах төрлийн ургамал гаргахаар завдсаныг таслан зогсоожээ. 3524 дүгээр галт тэрэгний 18 дахь вагоны дугуйнд 200 грамм мансууруулах төрлийн ургамал нуусан байсан аж. Мөн 30 дахь вагонд ачсан төмрүүдийн дунд 680 ширхэг хайрцаг нитросорбид гэх эм нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна.
Б.Золбоо

Сэтгэгдэл (1)