Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 3.5 сая ам.доллараар хог боловсруулах үйлдвэр барьжээ. Тус үйлдвэрийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар хоёр сарын хугацаанд барьж, өнөөдөр нээлтийг нь хийх гэж байна. “Нийслэлээс өдөрт 800 орчим тонн хог гардаг. Шинэ хог боловсруулах үйлдвэр өдөрт найман тонн хог боловсруулах хүчин чадалтай. Цаашид хүчин чадал нь нэмэгдэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлд гарч байгаа хогийн 80 гаруй хувийг дахин боловсруулна. Хог боловсруулах явцад хаягдал бага гарах бөгөөд боловсруулсан хогийг түлшний зохиулалтаар ашиглах юм байна. Үйлдвэрлэсэн түлшээ эхний удаад 26 дугаар хорооны орчимд байрлаж буй сургууль, цэцэрлэгт нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Нарангийн энгэрийн хогийн цэгт ажилладаг хүмүүсээс 40 иргэнийг сургалтад хамруулж тус үйлдвэрт ажиллуулах гэнэ.
Т.Хулан

Сэтгэгдэл (1)