Багануур, Налайх, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нийслэлээс өгдөг байсан. Харин энэ эрхийг орон нутагт нь өгөхөөр хотын дарга Г.Мөнхбаяр захирамжилжээ. Орон нутгийн удирдлагууд, оршин суугчдын хүсэлт, нийслэлээс алслагдсан байдал зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна. Иймээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллага дүүргийнхээ үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хандахаар боллоо. Ирэх сарын 1-нээс тусгай зөвшөөрлийг олгож эхлэнэ.
Т.Хулан