Саяхан Берлинд Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөр, эрх баригч намын НАМЗХ-ны “Бид нэг Монгол” арга хэмжээ давхацжээ, янз нь. Хэдхэн хоногийн өмнө Берлинд болсон энэ арга хэмжээний тухай “Цагийн хүрд”-ээр ямар уйтгартай мэдээ явсаныг бид мэднэ. Давхцуулсан ч байх магадлалтай энэ арга хэмжээний үдэш НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ гоцлон дуулж, УИХ-ын гишүүн С.Ганбямба, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ, ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж, ЭСЯ-ны зөвлөх Д.Туяа нар найрал дуунд зогсож найрлажээ. Хөлсөлж авсан цэнгээний газрын үйлчлүүлэгчдийн ихэнх нь Германд суурин амьдардаг монголчууд. Харь газар байгаа нутаг нэгтнүүдийнхээ элгийг дэвтээж, зүрхийг хөөргөснийг буруушаах утгагүй ч далимд нь найрлаад авсан дарга нарын зардлыг төсвөөс даасан уу, НАМЗХ-аас төлсөн үү гэдэгт асуудал байна.