Нийслэлд зохион байгуулсан энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дууслаа. Цэргийн албанд мордох ёстой иргэдийн 92.2 хувь нь цэрэг татлагын товчоонд очсон байна. Тэдний 30.1 хувийг өвчнөөр, 9.4 хувийг гачигдлаар, 52.9 хувийг суралцах 7.6 хувийг бусад шалтгаанаар чөлөөлжээ. Цэргийн албанд тэнцсэн залуусын 27.9 хувь нь дээд болон тусгай дунд, 65.4 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 6.4 хувь нь бага боловсролтой байсан байна. Түүнчлэн гэрээт цэргийн албанд 63 иргэн элсүүлж, дүйцүүлэх албыг мөнгөн төлбөр хэлбэрээр 826 иргэнээс авч улсын төсөвт 167. 7 сая төгрөг төвлөрүүлжээ. Энэ удаагийн цэрэг татлагыг Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргийнхэн илүү сайн зохион байгуулсан.