Өнөөдөр говийн нутгаар бага зэрэг хур тунадастай, бусад нутгаар үүлэрхэг байх төлөвтэй. Хэнтий, Хөвсгөл, хангайн уулархаг нутгаар 1-6 хэм дулаан. Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн саваар 9-14 хэм дулаан. Бусад газраар 5-10 хэм. Улаанбаатар хотод өдөр нь үүлэрхэг байх хэдий ч хур тунадасгүй. 7-9 хэм дулаан, салхи секундад 5-10 метр хурдтай зүүн өмнөөс салхилна. Үүрийн таван цагийн байдлаар нийслэлд -6 хэм хүйтэн байлаа.
Москва хотод өнөөдөр дөрвөн хэм дулаан, үүлэрхэг байх бөгөөд бороо, цас орохгүй. Шөнөдөө үүл арилахгүй хэвэндээ, нэг хэм хүртэл сэрүүсэх нь. Яг одоо тэнд тэг хэмийн сэрүүн, үүлэрхэг байгаа юм. Харин Бээжин хотын Мягмар гариг харьцангуй дулаан байх төлөвтэй. Өдөртээ 14 хэм цэлмэг тэнгэртэй байх бол шөнөдөө зургаан хэм хүртэл сэрүүсч, үүл бүрхэнэ. Өнөөдөр тус хотод цас, бороогүй байх юм.
Япон улсын нийслэлд одоо 21 хэм, үүлэрхэг байна. Өдөртөө үүл арилж, 24 хэм хүрч дулаарах бол орой нь дахин үүлшинэ. Шөнөдөө 13 хэм дулаан, өнөөдөр Токиод хур тунадасгүй. Сөүл хотын тэнгэр бүх л өдрийн турш цэлмэг байх нь. Одоо 8.6 хэм дулаан, цэлмэг байгаа бол үдээс хойш 13 хэм хүрч дулаарах юм. Харин шөнөдөө гурван хэм хүрч сэрүүсэх бөгөөд үүлгүй цэлмэг шөнө ирнэ.
Б.Болд