зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Батхүү Олон овоотыг авах гэж “Зоос”-ыг дампууруулж, “Монгол шуудан”-г “Хадгаламж”-тай нэгтгэсэн

2011-10-25
0
ЖИРГЭХ

Ш.Батхүү"Жаст групп" Олон овоотын лицензийг ямар замаар авсан бэ? Үүнээс улбаалан "Зоос" банк хэрхэн дампуурах болсон зэрэг асуудлууд энэ намрын гол сенсааци болж байна. "Жаст групп" хэд хэдэн шалтгаанаар "Зоос" банкны дампууралд буруутай хэмээн УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үзэж "Хөрөнгө луйвардах гэмт хэрэг" хэмээн дүгнэсэн нь бий. Энэ дүгнэлтийг тус группын захирал Ш.Батхүү үгүйсгэж, телевизээр мэдээлэл хийсэн ч түүний хууль бус үйлдлүүдийн талаар ярих хүн олон байна. Тэдний нэг нь "Монгол шуудан" банкны хувь нийлүүлэгчдийн нэг П.Цэцэгээ. Түүнтэй ярилцлаа.

-"Жаст групп”-ын захирал Ш.Батхүүг хууль бус ямар үйлдэл гаргасан гэж үзэж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт "Монгол шуудан" банкны таван гол хувь нийлүүлэгчтэй хувьцаа худалдан авах гэрээг "Жаст групп" 2009 оны есдүгээр сарын 27-нд хийсэн байдаг. Нийтдээ найман тэрбум төгрөгөөр хувьцаа худалдан авах гэрээ юм. Энэ гэрээнд гарын үсэг зурсанаас нэг хоногийн дараа Д.Оюунжаргал гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн.

-Д,Оюунжаргал гэдэг чинь хаана ямар ажил эрхэлдэг хүн билээ?
-Энэ хүн тухайн үед "Монгол шуудан" банкны гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тус банкны ТУЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Д.Зоригтын төрсөн дүү. Уг нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хийхэд банкны хувь нийлүүлэгчидтэйгээ худлаа ч гэсэн хурапдаж хамтран шийдэх ёстой. Учир нь бид энэ банкийг байгуулагдахаас эхлээл 17 жилийн турш хамт байж, босголцсон. Энэ утгаараа сайн мууг нь гадарлах хүмүүс. Гэвч хууль бусаар дээрх гэрээг бидэнд мэдэгдэлгүй хийсэн. Эндээс л "Жаст групп"-ынхны "Монгол шуудан" банкийг "Хадгаламж" банктай нэгтгэх хор найрагдаж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Зоригт, "Жаст групп"-ын Ш.Батхүү хоёр бол улс төрийн хоёр намыг нийлүүлээд МАНАН гэдэг шиг л болсон хүмүүс. Д.Зоригтын банкаар гараа угаасан хамаг булай луйврыг далдалж Ш.Батхүү хууль бусаар хувьцаа худалдан авах гэрээ хийж банкийг нь авчихаж байгаа юм. Ингэснээрээ "Жаст"-ын Ш.Батхүү Д.Зоригтын хамаг муу луйврыг далдалж угааж байна гэсэн үг. Гэрээ хийснийхээ дараа "Хадгаламж" банк, "Монгол шуудан" банк хоёр нэгдлээ" гээд хэвлэлд гарсныг санаж байгаа байх. Хоёр банк нэгдэхийг Монголбанк зөвшөөрөөгүй. Гэсэн ч "Монгол шуудан" банкийг хүч хэрэглэж "Жаст" авсан. Хоёр банк нэгдэх нэрийн дор актив, пассив хөрөнгүүдийг нь "Хадгаламж" банк авчихсан. Үүнийгээ бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа юм. Банкинд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг зүгээр нэг компани орж ирээд хийчихдэг асуудал биш байхгүй юу.

-Тэгэхээр "Жаст групп” хууль бус ямар ажил хийсэн юм бэ?

-“Жаст” "Хадгаламж" банкийг 2009 онд худалдаж авсан. Ингэхдээ менежментийн гэрээгээр авсан гэж байгаа. Ямар ч тендер зарлаагүй атлаа банкны салбарт ажиллах туршлагагүй ийм компанид "Хадгаламж" банкийг менежментийн гэрээгээр өгсөн байгаа юм.

2009 онд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин манай улсад айлчлах үеэр ОХУ-ын Засгийн газраас манайд хөнгөлөлттэй зээл олгох болсон. Энэ мөнгийг "Хадгаламж" банкинд байршуулсан. Тэгэхэд тус банк аль хэдийнэ Ш.Батхүүгийнх болчихсон байв.

-Хэдий хэмжээний зээл байсан юм бэ?

-Тухайн үед хэвлэлээр бичигдэж байсан. Одоо яг хэд байсныг нь би сайн санахгүй байна. Засгийн газрын хэлэлцээрээр олгосон зээлийг яагаад ганцхан банкинд байршуулж байгаа юм бэ. Энэ зээлийн хүүг хэн төлж байгаа юм. Зээлийг Монгол улсын хөгжилд л зарцуулах ёстой. Тэр тусмаа газар тариалан хөгжүүлэх чиглэлийн ажилд зарцуулах нөхцөлтэй байсан.

"Хадгаламж" банк "ЭМ-DU секьюритиз” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай. Энэ компани нь гадаадын буюу Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Ийм байтал "Жаст групп" "Хадгаламж" банкийг 100 хувийн үндэсний банк гээд зарлаад байдаг. Бодит байдал дээр асуудал ийм хол зөрүүтэй байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр энэ компани гадаадын буюу Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани гэж бичигдсэн байгаа. Энэ компани "Хадгаламж" банкинд 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

-"Жаст групп" тэгэхээр оросуудын төлөө ажилладаг компани гэж хэлж байгаа хэрэг үү?

-Энэ бол тодорхой зүйл шүү дээ. Ш.Батхүү аль хэдийн оросуудын халаасанд орчихсон хүн. Энэ хүн Олон овоотыг өөрийн болгох гэж улайрч "Голдман сакс" банкны барьцаанд байсан энэ уурхайн лицензийг Ашигт малтмалын газраас шинээр гаргуулан авсан. Лиценз барьцаалагдаж байсан банкуудыг өөрийн болгох гэж ямар зоригтой алхам хийж байна вэ. Зоригтой алхам гэхээсээ илүүтэй луйвар. Ийм луйврыг энэ хүн ганцаараа хийх үү, үгүй. Түүнийг хаацайлдаг дэмждэг хүн байна.

-Тэр хүн хэн бэ?

-Ерөнхий сайд асан С.Баяр гэдгийг бүх л хүн мэдэж байгаа шүү дээ. С.Баярын нөмөр нөөлгөнд Ш.Батхүү аль хэдийнэ оросуудын гар хөл болсон. Дуртайгаа хийж байна. Алтны орд авахын төлөө бүхэл бүтэн банкийг дампууруулж, Засгийн газраас гаргасан 100 тэрбумын бондыг нь авчихсан байна. Тэр нь “Төрийн банк”-ны данснаас хэний компани руу орсоныг хөөгөөд үзвэл их зүйл гарна. Харамсалтай нь хуулийнхан энэ бүх луйвар нүдэн дээр нь байж байхад шалгаж, тогтоож чадахгүй байна. "Жаст групп” одоо булхайгаа далдлахын тулд өдөр тутмын хэвлэлд төлбөртэй ярилцлага өгөөд саяхан Олон овоотын уурхай руугаа сэтгүүлчдийг авч явсан байна. Мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэж бодож байгаа бололтой. Ийм л эрүүл бус бизнесмэнүүд олширвол нийгэм доройтно. Хууль бус зүйл хийснийхээ төлөө мэдэгдэл гаргаад "Би буруугүй” гээд суух зориг, ичих булчирхай тэр хүнд үгүй байна гэдэг хамгийн харамсалтай. Анх Олон овоотыг "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр тэр хоёр хамтран "Олон овоот гоулд" гэсэн компани байгуулж 50:50 хувиар эзэмшиж байсан. Энэ үедээ тэд банкинд лиценз барьцаалаад тэрбум тэрбумаар нь авсан. Энэ хоёр хүн хоёулаа хариуцлага үүрэх ёстой.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчилье. "Жаст" "Монгол шуудан" банкийг авах шалтгаан нь юу байсан юм бэ?

-Олон овоотын лицензийг барьцаалж зээл өгсөн банкуудын нэг нь "Монгол шуудан". Хэдий хэмжээний зээл авсан нь нууцлагдмал байдаг. Бидний олж мэдсэнээр 1.2 тэрбумын зээл гэж сонсож байсан. "Жаст групп"-ын Ш.Батхүү өөрөө банкны салбарт 23.5 тэрбум төгрөгийн муу зээлийн үлдэгдэлтэй хүн. Тэр зээлтэй байгаа банкуудыг өөрийн болгож зээлээ дарах гэсэн л хүн. Ер нь банкны санхүүгийн байдал муудлаа л гэдэг. Яагаад мууддаг юм бэ. Олигархиудаас болж мууддаг. Тэд барьцаа хөрөнгөтэй зээл хүсээд ирдэг. Тэгэхээр нь банк зээлдэг. Гэвч зээлээ хугацаанд нь төлдөггүй. Жишээлбэл таван жилийн өмнө авсан арван тэрбум төгрөг таван жилийн дараа төлөх төгрөг хоёр шал өөр шүү дээ. Нэгдүгээрт нь цаг хугацаагаар хожно. Хоёрдугаарт олон жилээр төлөхгүй явж байгаад төлөхөөр "зээлээ төлсөн байна" л гэж гардаг. Үнэн хэрэгтээ энэ хооронд банк нь санхүүгийн асуудалд ордог. Ийм нөхцөлд хэн нэгэн олигархи нь банк дампуурлаа гэж хэлээд нөгөөх нь авдаг. Уг нь бол тухайн банк барьцаа хөрөнгөө борлуулаад сэргэх боломжтой.

-Тэгээд Ш.Батхүүгийн эцсийн зорилго юу юм бэ?

-Олон овоотын лиценз "Анод", "Зоос", "Монгол шуудан" банкуудад барьцаалагдсан. Иймд Олон овоотыг барьцаалсан банкуудыг авч тус уурхайг чөлөөлж өөрийн болгох гэсэн Ш.Батхүүгийн зорилго тодорхой байгаа биз дээ.

-Олон овоот тэгэхээр олон тонн алтны нөөцтэй болж таарч байгаа юм биш үү. Уг нь 100 тонн гэж байсан. Гэтэл өдөр тутмын нэгэн сонин Эрдэс баялгийн нөөцийн санд 18.5 тоннын нөөцтэй гэсэн байх юм?

-Эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэгдсэн энэ тоо нөөцийг бүрэн тогтоогоогүй нь тодорхой. Дахиж хайгуул, өрөмдлөг хийхээр юу болох вэ. Энэ бол зөвхөн цаасан дээр харагдах тоо. Банкуудыг нэптэж авах зохион байгуулалттай ийм зүйлийг Ш.Батхүү хийгээд байхад Монголбанк хяналт тавин ажиллаж чадахгүй байна. Улс төр бизнесмэнүүдийн хооронд тэр нь яах бол, энэ нь яах бол гэж Монголбанк савчаад байна шүү дээ.

-Монголбанкинд "Жаст" хүсэлт тавьж "Монгол шуудан" банкны актив, пассив хөрөнгийг шилжүүлж авъя" гэсэн хүсэлт тавьж байсан. Тэгээд яахаараа актив, пассив хөрөнгийг нь "Хадгаламж" руу шилжүүлчихдэг юм бэ?

- ”Хадгаламж”,"Монгол шуудан" банк хоёрыг нэгтгэх зөвшөөрөл Монголбанкнаас өгөөгүй. Иймд бид шүүхэд хандсан. Мөн "Жаст групп"-ын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудлаар гомдол гаргасан. Гурван шатны шүүхээр хоёр удаа ялсан. Бидний гаргасан нэхэмжлэлийг "үндэслэлтэй байна" гэж шүүх баталгаажуулсан. Мөн банк нэгдэх процесс хууль бус гэдгийг ч тогтоож өгсөн.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    7 цаг 15 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    11 цаг 32 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    11 цаг 43 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    12 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 31 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    12 цаг 46 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Өчигдөр 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК