Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан, ерөнхий сайдыг огцруулах бичгээс болж өнөөдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дажин болов. Уг бичгийг УИХ-ын бүтцийн байгуулагуудаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн тайлбар хийсэн гишүүн Ж.Сүхбаатарыг бичиг өргөсөн гишүүд ширүүхэн дайрлаа. Гишүүн Ж.Сүхбаатар уг бичгийг хэлэлцэхгүй гэсэн үндэслэлээ Үндсэн хуулийн тодорхой заалтаар хамгаалсан бол С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр, Ц.Батбаяр нар, УИХ-ын гишүүн л бол нэг хүн ч байсан асуудлыг заавал хэлэлцэх ёстой хэмээн түүнийг сөргөв. Гишүүн С.Эрдэнэ Ж.Сүхбаатарыг “Чи муу хөгийн амьтан шүү дээ. Хуулийн дагуу чи гал унтраах үүрэгтэй биз дээ” гэхчлэн дайрахад Ж.Сүхбаатар түүнийг “Эрүү царайлсан хулгайч” хэмээн цоллолоо. Харин Н.Батбаяр гишүүн “Би чамайг бодвол Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их Хурлын депутат хүн” хэмээн даналзав. Ингэсээр гишүүд, асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр олонхийн саналаар тогтсон бөгөөд дөрвөн гишүүн хэвлэлийн хурал зарлан, мэдэгдэл хийхээр болж танхимаас гарсан юм.
Б.Болд