зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Америкт байгаа цусны хорт хавдартай монгол залууд Ажаа гэгээн тэргүүтэй монголчууд тусалж байна

2011-10-25
0
ЖИРГЭХ

   Өнгөрсөн сарын сүүлээр Индиана мужид Ажаа гэгээнтэй уулзаж явахад, тэрбээр надад нэгэн хүсэлт тавьсан юм. "Америкт байгаа нэг монгол залуу цусны хорт хавдар тусч нэлээд хэцүү байгаа юм байна. Би түүнд туслах гэсэн юм. Та миний өгөх гэсэн зүйлийг тэр залууд хүргэж өгч болох уу?" гэж. Мэдээж би зөвшөөрсөн л дөө. Тэндээс буцаж ирсэнийхээ дараа энэ залуу хаана байгааг хайлаа. "Үгүйлэн санана" нэвтрүүлгийн зохиогч Н. Батцэцэгийн хийсэн бичлэгүүд Facebook дээр нэлээд эрт тавигдсан байсан болохоор тэндээс хайв. Нэвтрүүлгийг үзээд түүнийг Миннеаполис хотод байгааг мэдсэн юм. Ажил амьдралын боломжоо зохицуулж байгаад 10 дугаар сарын долоонд Миннеполис руу нислээ.

   Вашингтон ДиСи-гээс гурван цаг гаруй нисч Миннеаполисын онгоцны буудалд буудалд эмч П. Солонго намайг тосч авав. Бид хамтдаа онгоцны буудлаас холгүй байгаа Б.Гүнбилгүүний гэрт нь очлоо. Б. Гүнбилгүүн ээжтэйгээ хамт жижгэвтэр хоёр өрөө байранд амьдардаг аж. Би тэднийг эмнэлэгт байгаа байх гэж төсөөлж байсан юм. Эмнэлэгт яаралтай арга хэмжээ авч нэлээд хүчтэй химийн эмчилгээ хийж хөл дээр нь босгоод, дараагийн эмчилгээ хийхийн өмнө гэрт нь түр гарган "тордлого" хийлгэж байгаа тухай П.Солонго эмч надад тайлбарласан л даа.
Б.Гүнбилгүүний ээж Б. Оюундалай биднийг тосч, бид тэдний гэрт нэлээд удаан ярилцаж суулаа.
   Одоо 21 настай Б. Гүнбилгүүн Улаанбаатар хотод "Глобал удирдагч сан" гийн дээд сургуульд суралцаж байгаад дөрвөн жилийн өмнө АНУ-д суралцахаар зорьж ирсэн аж. АНУ-д ирээд Normandale Community College -д суралцаж байгаа төдийгүй ирэх хавар төгсөх гэж байгаа аж. Хүүтэйгээ хоёуулаа л амьдралын төлөө зүтгэж байсан болохоор, хүүгээ Америк явснаас хойш санаа нь зовсон ээж нь зургаан сарын дараа араас нь АНУ-д ирсэн гэнэ. АНУ-д боловсрол эзэмших гэж зорьсон ганц хүүтэйгээ хамт байж, сургалтын төлбрийг нь төлөхөд туслах гэж хоолны газар ажиллаж, хэрдээ л "ар талыг нь дааж" зүтгэж байгаа аж. Нэг удаа ажлаасаа ирэхэд нь амьдарч байсан байр нь шатаж, өмссөн хувцастайгаа үлдэж байсан удаа бий гэнэ. Эв эрүүл, ажил хичээлдээ шамдаж явсан хүү нь энэ намар хичээлдээ очсон эхний өдөр гэнэт бие нь мууджээ. Тэвдсэн ээж нь "байдлыг жаахан харзнахыг хүссэн" боловч асар хурдацтай тархаж буй өвчний байдал тэднийг яаралтай эмнэлэгт хандахад хүргэжээ. Эмчийн үзлэг болон шинжилгээний дараа тэдэнд тайлбарласан аcute plasma cell leukemia буюу “цусны хорт хавдар"гэсэн онош нь тэдний хувьд тэнгэр ниргэсэн мэт л болов. Цусны хорт хавдар нь дотроо олон янз байдаг хэдий ч Б.Гүнбилгүүнд илэрсэн энэ өвчин маш ховор тохиолдол төдийгүй 21 настай залууд илэрснээрээ АНУ-д анхны тохиолдол юм байна. Ийм өвчлөлт нь ихэвчлэн 50-иас дээш насныханд илэрдэг хэдий ч ийм тохиолдол нь АНУ-ын хэмжээнд 300 орчим л байсан гэнэ. Азаар эхнээсээ сайн чадвартай эмнэлэг, эмч нартай учирч, тэд анхны тохиолдол хэдий ч боломжтой бүх арга хэмжээг авч байгаа юм байна.
Эхний удаад биеийн байдлыг нь сайжруулах зорилгоор химийн эмчилгээг эрчимтэй хийж дараагийн шатны эмчилгээнд бэлтгэж байгаа аж. Хорт хавдар нь нугас болон чөмгөнд нь нөлөөлж эхэлсэн учир дараагийн эмчилгээ нь чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар. Энэ нь өндөр өртөгтэй төдийгүй, заавал донор эрхтэн хэрэгтэй гэнэ. Эмчилгээний зардлыг нь шийдэхээр Minnesota Medical Assistance хөөцөлдөж байгаа бөгөөд энэ явц дунд бусдаас хандив авахгүй байхыг санал болгосон гэнэ. Магадгүй эмчилгээний зардал олоход таагүй байдлаар нөлөөлж болох юм гэж
тэд үзсэн байж болох. Зардал шийдэгдсэн нөхцөлд хүндрэлтэй асуудалнь яг таарах чөмөгний донор олох асуудал юм байна. Хэрэв яг төрсөн ах дүү аль нэг нь байсан бол шууд донор болох боломжтой. Өөрөөр аав ээж, хамаатан садан хэн ч байлаа таарахгүй гэнэ. Тэд хүүд таарах чөмөгний донорыг өөрсдийн шугамаараа хайж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ ажилд хэр хугацаа зарцуулахыг таахын аргагүй аж.
Энэ тухай ээж Б.Оюундалай ярихдаа "Монгол бүсгүйчүүд бид нэг хүүхэд гаргаад л боллоо гэж боддог. Яг ийм тохиолдол дээрээс харахад ядаж л 2-3 хүүхэдтэй байх нь хэрэгтэй юм байна. Хэрэв би залуудаа ахиад л нэг хүүхэд төрүүлсэн бол өнөөдөр хүүгийнхээ өвчлөлд донор хайхгүй л байсан шүү дээ" гэж харамсан өгүүлж байсан. Бодох л асуудал. Б. Гүнбилгүүний найз нөхөд нь эмнэлэгт байхад нь өдөр болгон ээлж гарган хоол цайг нь зөөж байсан гэсэн.
   Ээж хүү хоёрт Ажаа гэгээнтний илгээсэн Манал бурхан, хадаг, арц утлага, хувиасаа өгсөн 1000 доллар болон Чикагод болсон арга хэмжээний үеэр хүмүүсийн хандивласан мөнгөн хандив зэргийг хүлээж аваад тэд маш их баярлав. "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэгчлэн Б.Гүнбилгүүн хүүг өвдөж зовох цагаас эхлээд л чин сэтгэлээсээ санаа тавин тусалж, дэмжлэг үзүүлж байгаа П. Солонго эмч болон Миннесотад ажиллаж амьдарч байгаа монголчууд, энэ тухай мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэн, байнга л сэтгэл санааны дэмжлэг болж байгаа Н.Батцэцэг, бусад бүх монголчууддаа маш их баярлан талархаж байгаагаа тэд өгүүлж байлаа. "Бид Ажаа гэгээнтнийг маш их хүндэлдэг. Энэ их мундаг хүн хүү бид хоёрт санаа тавьж, ингэж хэрэгтэй зүйлийг илгээсэнд баярлаад хэлэх ч үг олдохгүй нь ээ. Хүү бид хоёр их хувь заяатай юм гэж сүслэн энэ өвчнийг даван гарч эрүүл саруул болохын төлөө чадах бүхнээ хийнэ ээ. Бид эдгэрч гараад та нарынхаа сэтгэлийн их ач тусыг заавал хариулах болно" гэж хэлснийг дамжуулж байна.
Би тэдэнтэй уулзан ярилцаж, байдлыг нь нүдээр харан мэдэрч байхдаа тэднээр бахархаж байсан. Хүнд өвчинд нэрвэгдэж, түүнийг даван туулахын төлөөх хатуу чанга сэтгэлийн зоригийг мэдрэхдээ "Монголчууд бид ийм тохиолдолд л эр зориг, тэсвэр хатуужлаа харуулж чадах юм даа" гэсэн өөдрөг бодол төрж байлаа. Бас тэдний төлөө сэтгэл зовж туслахыг хүсч байгаа олон монголчуудыг мэдэрч байна. Нэг талаас эмчилгээний зардлыг нь Америкийн талаас шийдэж болох ч ээж хүү хоёрт амжиргааны зардалд нь туслах хэрэгтэй байна. Хүүгээсээ алхам ч холдолгүй сахиж, гэрийн эмчилгээг нь өөрөө гардан хийж байгаа ээжийн сэтгэлд нь "Боломж гарвал цагийн ажил хийгээд ч болов амьжиргааны зардалдаа нэмэр болох" хүсэл байсан. Нэг удаа хүү нь бараг дөрвөн цаг цус алдаж тэвдүүлэхэд нь алхам ч холдож болохгүй гэдгийг ойлгосон гэдэг.
   Хоёр өрөө байрны түрээс болон амьжиргааны бусад зардлаа төлөхөд сардаа 1000 нэлээд гаран долларын зардал хэрэг болох бололтой. Хэрэв тэдэнд туслахыг хүсвэл: Шуудангийн хаяг нь: 80 w 78 street apt#202 Richfield MN 55423 Ээж Б. Оюундалайн утас нь 612 590 3907 и-мэйл хаяг нь,  ogdii@yahoo.com
   Зовлонгийн зовлон гэж хэлэгддэг хүнд өвчинтэй харь оронд ч сэтгэлийн тэвчээр, эр зориг гарган тэмцэж байгаа Б.Гүнбилгүүн болон түүний ээж Б.Оюундалайд чин сэтгэлээсээ туслан, дэмжлэг үзүүлж байгаа Миннесотад ажиллаж амьдарч байгаа монголчуудад, их эмч П.Солонго, түүний охин П.Дэлгэржаргал, жүжигчин Н.Батцэцэг танд, Ажаа гэгээнтэн болон түүний хамтран зүтгэгч нарт, хандив өргөн тусалж байгаа сайхан сэтгэлт монголчууддаа, миний Миннесота явах зардлын талыг нь даасан анд найз Ганаа, Сараа нартаа чин сэтгэлээсээ талархаж байна аа. Монгол эр хүний цуцашгүй эр зориг, мятрашгүй тэвчээр хатуужил, барагдашгүй саруул ухаанаар энэ өвчинг ялан, давж гараарай гэж Б.Гүнбилгүүн болон ээж Б.Оюундалай нарт ерөөе.

Харнууд Гомбосурэнгийн Галбадрах

e-mail: gala_mn@yahoo.com

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. UROLOGIST (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • John Lerry (105.112.39.38)
    Доктор Коллинз Лерри Жон бол Монголын иргэн. Би дэлхий даяар би бөөрөө зарж, эмч Коллинзид нэг дор худалдаж аваад интернет дээр уулзаж, бөөрний нэгийг худалдаж авах талаар тохиролцсон бөгөөд би түүнийг бөөрнийхээ нэгийг хандивлахыг зөвшөөрсөн бөгөөд түүнийг худалдаж авсан Миний бөөр 800000 доллар, энэ мөнгөний хэмжээг хагасыг нь Нигери, Энэтхэгийн өмнө зогсоосон, мөн үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгдөг байсан, одоо би амьдралд дахиад ядуу байж чадахгүй гэж хэлэхэд зоригтой байна . Түүний мөрөөдлийн төлөө эмчид үзүүлэхэд зөвлөгөө өгөхдөө doctorcollins3gmail.com
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Mr rick. (105.112.39.6)
    АЮУЛГҮЙ БАЙХГҮЙ БҮТЭЦ АТМ КАРТ Сайн үзэгчид АТМ машин дээр ажилладаг бүх АТМ машин дээр ажилладаг таны Акаунт ATM картыг аваарай. АТМ машиныг хакердахад ашиглаж болох ATM картуудыг тусгайлан программчилж, АТМ-ууд эсвэл АТМ-ээс татаж авахад ашиглаж болно. Болон ПОС. Бид энэ картыг дэлхий даяар сонирхсон бүх худалдан авагчдад зарж, картыг өдөр бүр 10,000 хүртэлх АТМ дээр, 50,000 хүртэлх долларын зарлагын хязгаарыг таны захиалсан картны төрлөөс хамаарч, мөн өөр кибер хэрэгтэй бол Хакердах үйлчилгээ, бид чамайг ямар ч цагт энд хүлээж авдаг. Email rickatmcardoffergmail.com Ноён Рикт би түүний түүхийг гэнэт өөрчилсөн учраас би баяртай байна. Карт нь бүх улс оронд ажиллана, одоо түүнийг rickatmcardoffergmail.com хаягаар холбогдоорой.
    2017 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    7 цаг 6 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    11 цаг 22 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    11 цаг 34 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    12 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 21 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    12 цаг 36 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Өчигдөр 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК