Жүжигчин Б.Амарсайхан дөнгөж саяхан Улсын клиникийн төв эмнэлэг рүү явдаг нарийхан зам дээр явган зорчигчтой зодолдохыг завдлаа. Тэрбээр бараан өнгийн “Лексус 470” жийп хөлөглөн, хажуудаа настай эмэгтэйг суулган явсан юм. “Бодлын хулгайч”-ийн болсон явдлыг дүрсэлье.
 1119 УБХ улсын дугаартай жийп машин хоёр урсгалтай замаар урагш чиглэн явахдаа өмнө нь алхах залууд анхааруулан сигналдлаа. Жийпний эсрэг урсгалын машинууд өнгөрч зайтай болсон хэдий ч сигналдсан жолооч алхаж явсан эрийг шахаж, толиороо цохиод өнгөрсөн юм. Ийм үед зорчигч ямар ч хүний уурласандаа хийж болзошгүй үйлдлийг хийж том жийпийг нь гараараа цохиж авсанаар бүх зүйл эхэллээ. Жолооч залуу нь жүжигчин Б.Амарсайхан байсныг хараад өнөөх эр балмагдсан болов уу. “Яаж байгаа юм, чи!” хэмээн сөөнгө хоолойгоор өндөр дуу гарган хөмсөг нь зангирсан том эр нүүрэнд нь тулаад ирэв. Жүжигчин залуугийн тайлбараар бол өнөөх эрийн буруу юм гэнэ. Машин явах ёстой замаар чи алхаж явсан учраас чиний буруу гэх утгатай зүйл хэлээд Б.Амарсайхан баахан бухимдав. Тэрбээр зорчигчийг өөдөөс нь хэгжүүрхвэл шуудхан цохиод авах шинжтэй түрэмгий байсан боловч цаад нь эр нь олон юм ярьсангүй өнгөрсөн тулдаа л номхорсон юм. Үнэндээ уг эрд ямар ч буруу байсангүй. Машинаараа хүн “цохисон”, гараараа машин цохисон харилцан үйлдэл болсон тэр газраас гуравхан метр зайд Б.Амарсайхан машинаа байрлууллаа. Ийм жаахан зайд явах байсан бол жолооч эр хүлээх ёстой байв. Гэтэл Амараагийн хэлснээр тэр хүн албаар машины урд орж, авто замаар алхаагүй юм. Явган зорчигч бидний явах ёстой газарт хашаа хатгаад, барилга барьж байгаа учраас ингэж явсан нь тэр. Б.Амарсайхан хэмээх том биетэй эр дэргэдээ настай хүн суулгачихаад зориуд хүнийг цохиж, толиныхоо тоосыг хувцсанд нь арчих хэрэггүй байлаа. Өөрийгөө, явган зорчигчийг үл тоомсорлоё гэхэд настай хүнийг хүндэтгээд буруу үйлдлээ тэвчих байв. Гэвч тэгээгүй юм. Яагаад Амараа шууд буруутай вэ гэвэл түүнд байсан тойрох боломжийг сонголгүй, зориуд явган зорчигчийг шахаж өнгөрсөн хэрэг. Өргөөшөө гурван автомашин багтах замын нэг эгнээг машинууд зогсоол болгон эзэлжээ. Үлдсэн хоёр эгнээгээр хоёр урсгалд машинууд зорчиж байсан бөгөөд Б.Амарсайхан сигнал дарсаны дараахан эсрэг урсгал нь чөлөөтэй болсон юм. Түүнд өнөөх эрийг тойроод гарах боломж байсан ч “дайраад” гарснаар энэ бүхэн эхэлсэн билээ. Аз болж асуудал тэрүүхэн зуураа намжиж, хоёр эр салж одов.
Амараа дэргэдээ суулгаж явсан настай эмэгтэйг буулгаад “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг рүү яваад орчихлоо. Ууртай төрх, том бие, зандрангуй сөөнгө хоолой, зангирсан хөмсөг энэ бүхэн нийлээд түүнийг дураараа аашилж болно гэж ойлгуулаа юу? Өөрийнх нь буруу байтал бусдыг загнаж, зодох нь холгүй хашгирах дээрэнгүй зан “Бодлын хулгайч”-ид байдаг аж. Тэгээд бас болоогүй улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй болов уу. Түүний машин ардаа дугаартай ч, урд талдаа дугааргүй ажээ.