Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, энэхүү үйлдлээ давтан үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан DJ Өөжий буюу О.Ганболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болж, түүнд 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байсан. Гэвч тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүгдэгчийн өмгөөлөгч түүнтэй хамт хэрэгт холбогдсон залууг дахин шалгуулахаар давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Харин өнөөдөр болсон хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Хуралд улсын яллагч Г.Мичиддорж, өмгөөлөгч Б.Манлайжав, илтгэгч шүүгч Л.Даваасүрэн нар оролцсон юм.
   О.Ганболд нь хэрэгт холбогдох үедээ “Доргио” хаус шөнийн клубт шоу менежерээр ажиллаж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр тус клубын ажилтан Ч.Мөнхбаяртай шинэ техник тоног төхөөрөмж оруулж ирэхээр Бээжин явсан байна. Харин Замын-Үүдийн гаалиар нэвтрэхээс өмнө тэднийг саатуулан нэгжлэг хийхэд, 1.8х1.1 мм орчим зузаантай 0.6 грамм хар бараан өнгийн зунгаг шинжтэй зүйл илэрчээ. Уг зүйлийг тус гаалийн лаборатори, Химийн шинжилгээний хүрээлэнд өгч шинжлүүлэхэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох нь тогтоогдсон аж.
   Гэвч тэрбээр анхан шатны шүүх хурлын үеэр “Миний цүнхнээс гарсан мансууруулах бодис миний биш. Хилээр орж гарахдаа Ч.Мөнхбаярын нэвтрэх хуудсыг би бөглөж байсан. Бид хоёр бүх зүйлээ миний цүнхэнд л хийж явсан. Миний цүнхнээс л гарсан болохоос тэр зүйл хэнийх ч байж болно. Тэгээд ч 0.6-хан грамм зүйлийг зарах, хэрэглэх гээд авч явахгүй” хэмээн мэдүүлж байсан юм.
   Тэрбээр өмнө нь буюу 2007 онд Баянзүрх дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн 188.3-т зааснаар хар тамхи мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан хэргээр арван жил сонсч байсан. Өршөөлийн хуулиар хоёр жил нь, Ерөнхийлөгчийн уучлалаар дөрвөн жилээ хасуулж, өнгөрсөн жилийн тавдугаар сард суллагдаж байсан аж.
Түүний өмгөөлөгч Б.Манлайжаваас цөөн асуултад хариулт авлаа.
-Та анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа юу?
-Санал нийлэхгүй учраас л давж заалдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталчихлаа.
-Давж заалдах шатны шүүх хуралд та ямар байр суурьтай оролцов?
-Хамт явсан Ч.Мөнхбаяр гэх хүнийг нь л дахин шалгуулмаар байна. Тухайн үед тэд О.Ганболдын цүнхэнд л бүх зүйлээ хийж явсан гэсэн. Ч.Мөнхбаярын утас, хувцас, бичиг баримт бүх юм нь О.Ганболдын цүнхэнд байсан гэж байгаа. Гэтэл мансууруулах бодис илрэнгүүт О.Ганболдынх гээд байгаа юм. Тийм болохоор Ч.Мөнхбаярыг ч гэсэн дахин шалгах хэрэгтэй. Гэтэл шүүх бүрэлдэхүүн энэ саналыг маань хүлээж авсангүй. Хэнийх гэдгийг нь хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй байхад шууд яллана гэдэг утгагүй. Ч.Мөнхбаярыг мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгочихоод О.Ганболдыг яллаж байгаа нь ойлгомжгүй байна.
-Өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан нь нөлөөлсөн байх?
-Би ч гэсэн тэгж л бодож байгаа. Гэхдээ миний үйлчлүүлэгч өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан ч ахиж татаж, хэрэглэхээ больчихсон байсан. Хүн засарч болно биз дээ.
-О.Ганболд өөрөө ямар хариулт өгдөг вэ?
-Хар тамхины талаар огт мэдэхгүй байдаг.
-Түүнтэй уулзсан уу. Биеийн байдал нь ямархуу байна?
-Саяхан уулзсан. Биеийн байдал нь сайн байгаа.
-Дараагийн алхам ямар байх бол?
-Тэгэлгүй яахав. Одоо Дээд шүүхэд хандана. Хуулийн дагуу ирэх долоо хоногт ялын тогтоолоо гардаж авна. Үүний дараагаар шат шатны байгууллагад хандана гэж бодож байна.
Б.Чимэ
г