“Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Үндэсний Хас хөдөлгөөн, “Монгол улсын Аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөнүүд нэгдэж эвсэл байгуулан цаашид хамтарч ажиллахаа өнөөдөр мэдэгдлээ. Эрх баригч намуудын амлалтыг биелүүлэх, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор гарч ирсэн дээрх нэр бүхий хөдөлгөөнүүд Засгийн газарт санамж бичиг хүргүүлсэн талаараа мөн танилцуулсан юм. Санамж бичигт “Монголын баялагийг сорон мөлжих зорилготой Оюутолгойн гэрээг цуцлах, байгалийн баялаг, ашигт малтмалаа ард түмэн, ирээдүй хойчдоо өгөөжтэй, хүртээмжтэй ашиглах монгол төрийн нэгдсэн бодлого тодорхой болтол ашигт малтмалын лицензүүдийг хураан авч, эх нутаг газар шороогоо амаржуулах, мөн төрөөс төрсөн тэмбумтнууд, нэр бүхий авилгачидтай хариуцлага тооцож, шудрага бусаар олсон хөрөнгийг нь хурааж, төрийн алба хаших эрхийг нь хасах” гэх мэт долоон заалтыг тусгасан байна. Нийгмийг цочоон сэрээсэн, шинэчлэлийн үзэл санааны илэрхийлэл, түүчээ болж байсан иргэний хөдөлгөөнүүд хувьсгалт шинэчлэлийн үзэл санаагаа улстөрийн арилжаа наймааны хэрэгсэл болгохгүйн тулд үзэл санаандаа үнэнч, тууштай хэвээр байцгаахыг тэд уриаллаа. УИХ-аас баталж буй сонгуулийн хуулийг хууль бус нэг талыг баримталсан гэж үзэж байгаагаа тэд мөн хэлээд сонгуулийн боловсролын талаар МҮОНТ-ээр дамжуулан иргэдэд тодорхой мэдээлэл өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Т.Хулан