Гадаад улс орнуудтай хийсэн Монголын давхар татварын гэрээний нүх, цоорхойг ашиглан зарим компаниуд татвараас зайлсхийж байгаа тул Засгийн газар үүнийг цэгцлэхээр болжээ. Тухайлбал, Нидерланд, Люксембург зэрэг оронтой байгуулсан гэрээнд олон улсын давхар татварын загварт байдаггүй заалт орсон учир уул уурхайн гаднын хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр улсад толгой компаниа байгуулж, татвараас зайлсхийж байгаа аж. Монгол улс өнөөг хүртэл нийт 35 улстай давхар татварын гэрээ байгуулжээ. Үүний 72 хувь нь 1991-1997 оны хооронд буюу манай орны эдийн засгийн хөгжил дорой, татвар, эдийн засгийн харилцаа, чадавхи сул байх үед хийгдсэн байна. Иймээс байгуулсан бүх давхар татварын гэрээгээ эргэн харах, өөрчлөх, улс орны эрх ашигт хохиролтой гэж үзвэл зарим гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг ч боловсруулж байгаа аж.
   Үүнээс гадна Монголын аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлж, түүнээсээ орлого олдог компаниуд сүүлийн үед нэмэгдэж байгаа тул үүнийг татварын хуулиар зохицуулах хэрэгтэй байгаа ажээ.
Б.Баяр