Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулиудын цайны газар, бүтээгдэхүүн ханган нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд МХЕГ-аас өнгөрсөн сарын 1-15-ны хооронд шалгалт хийжээ. Шалгалтад 21 аймаг, 172 сум, нийслэл, дүүргийн 460 сургууль, аймгийн Боловсрол соёлын газрууд, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 275 аж ахуйн нэгж, 1925 хүн хамрагдсан байна. Сургуулиуд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Үдийн цай”-ны бүтээгдэхүүн ханган нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлан явуулснаар шинээр 145, өмнөх хичээлийн жилд ханган нийлүүлж байсан 142, сургуулийн цайны газраас 113, холимог хэлбэрээр ханган нийлүүлдэг 79 аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь өмнөх шалгалтын үеийнхээс 257 буюу 53.6 хувиар нэмэгдсэн байна. Харин үдийн цайны бүтээгдэхүүнийг үйлдвэрээс шууд ханган нийлүүлдэг 198, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлээс ханган нийлүүлдэг 244, сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг 114 аж ахуйн нэгж, иргэн 48 байгааг судалгаагаар гаргаж ирүүлсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдал, “Үдийн цайн”-д цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулдаг, хоолны цэсэнд орсон бүтээгдэхүүний нийц зохицол оновчтой бус, цэсэнд орж байгаа хүнсний бүтээгдэхүүн, хоолны нэр төрөл цөөн, сард ногдох давтамж их байжээ. Сургуулийн цайны газрын гадна орчин, барилга байгууламжийн эрүүл ахуйн нөхцөл хангаагүй байна. Шалгалтаар нийт 780 зөрчил дутагдал илэрсэнтэй холбогдуулан 134 заалт бүхий 40 улсын байцаагчийн албан шаардлага өгч, зургаан цайны газрын үйл ажиллагааг түр хаасан байна.
Б.Чимэг