Сүүлийн үед Монголын долоон хүүхэд Шведэд гуйлга гуйн ядруухан амьдарч байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон билээ. Харин Шведийн цагаачлалын албанаас Хүүхдийн төлөө газарт хандан Шведэд хууль бусаар оршин сууж байгаа гэх таван хүүхдийн талаар мэдээллийг тодруулах хүсэлт тавьсны дагуу Хүүхдийн төлөө газар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, хамтран ажилласан байна. Гэтэл Монгол хүүхэд Шведэд үрчлэгдсэн болон Швед рүү хууль бусаар хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байжээ.
Мөн УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газраас мэдээлснээр нэг хүүхэд Шведэд иргэний шинэчилсэн бүртгэлд, нэг хүүхэд Монголд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байсан аж. Үлдсэн гурван хүүхдийн талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Тиймээс тэдний талаарх мэдээллийг тодруулахаар ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж.
Түүнчлэн Швед дэх Монголын Элчин сайдын Яаманд Шведэд монгол хүүхэд хууль бусаар оршин сууж байгаа тухай мэдээлэл ирээгүй байжээ. Тиймээс тус улсын цагаачлалын албанд тус мэдээллийг тодруулах, хамтарч ажиллах хүсэлтийг Хүүхдийн төлөө газраас тавиад байгаа аж.
Б.Чимэг