Ахмад яруу найрагчдын зүгээс шинэ залуу уран бүтээлчдээ дэмжиж тэдний дунд “Тусгаар тогтнол” яруу найргийн уралдааныг зарлажээ. Зохиолчдын эвлэл нь тус тэмцээнийг www.mminfo.mn цахим хуудастай хамтран зохион байгуулж байна. Уралдаанд нэг найрагч хэдэн ч шүлгээр өрсөлдөж болно. Харин сэдэв нь эх орон, тусгаар тогтнол, Монгол улсын мандан бадрал, хөгжил цэцэглэлтийн тухай өгүүлсэн байх ёстой юм. Шүлгийг www.mminfomn@yahoo.com хаягаар арван нэгдүгээр сарын 6 хүртэл хүлээн авч цахим хуудасдаа хэвлэнэ. Шилдгүүдийг ирэх сарын 25-нд тодруулах ба уралдааны тэргүүн байрт шалгарсан яруу найрагчийг ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн дөрвөн ботиор, дэд байр эзэлсэн яруу найрагчийг Эрнст Мулдашевийн “Бурхадын хотын эрэлд” цуврал номоор шагнах юм байна. Тус уралдааны шилдгийг хэн нэгэн хүн биш олон нийтийн санал асуулгаар тодруулах юм байна.
Т.Хулан