зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын тагнуулчид Катарын генералаас уучлалт гуйжээ

2011-10-26
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Катарын Батлан хамгаалах яамны генералын онгоц шонхор шувуу авахаар Монголд газарджээ. Түүний групп өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тогтоолын дагуу 20 идлэг шонхор шувуу барих эрх авсан гэнэ. БОАЖЯ- тай хийсэн гэрээний дагуу дээрх тооны шонхрыг барьж улсын хилээр гаргах гэж байхад нь ТЕГ-ын ажилтнууд шонхрын эрүүд мэндийн бичиг нь хуурамч байна гэсэн үндэслэлээр онгоцыг нь саатуулжээ. Тус бичгийг хуурамч эсэхийг шалгахаар хоёр хоногийн нүүр үзсэн тул арабууд шонхроо хаяад нутаг руугаа ниссэн аж. Гэтэл тэрхүү хуурамч гэсэн бичгийг нь МХЕГ-ын мэргэжилтэн шалгаад албан ёсны бичиг баримт мөн гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. ИнгээдТагнуулын ерөнхий газрынхан шалтаг хайж арабуудыг шалгасандаа байдалд орох нь тэр. Тэдэнд Катарын Батлан хамгаалах яамны генерал "Өчүүхэн асуудпаас болж хоёр улсын хооронд үл ойлголцох маргаан гарах вий" хэмээн сэрэмжлүүлэг дарамт хоёрыг зэрэг агуулсан мэдээлэл ирүүлсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Эрүүл мэндийн бичиг баримт хуурамч гэснээс болж хил давж чадаагүй 20 идлэг шонхор шувууг хоёр өдрийн турш онгоцны буудал дээр тусгай өрөөнд байршуулсан аж. Ингэхдээ шонхруудын идэш тэжээлийг өгөөгүй учир зарим нь үхсэн ажээ. Нэгэнт өөрсдийнх нь буруу үйлдлээс болж арабуудад 20 шонхрыг нь өгөөгүй ТЕГ-ынхан уучлалт гуйсан гэнэ. Хуулийн дагуу тэдэнд шалгах эрх бий ч хугацаа алдсаны улмаас ийнхүү уучлал гуйж доошоо орох нь тэр. Тагнуулын байгууллага уучлалт гуйж байхыг бодоход арабуудын нөлөө Монголд дээд түвшинд байгааг илтгэх биз. Энэхүү тагнуулын байгууллага толгой гудайлгасан үйлдэл бол шууд утгаараа мөнгөтэй холбоотой. Энэ жил Засгийн газраас нэг шонхрыг 11.800 ам.доллараар үнэлсэн.

20 шонхор гэж бодохоор Монголын тал 236 мянган ам.долларын өрөнд орж байгаа юм байна. Үүнээс тагнуулын байгууллага зайлсхийх гэсэндээ уучлалт гуйсан байх. Үүний дүнд олон улсад Монголын тагнуулын нэр хүнд унах аюулд ч хүрч магадгүй юм. Яагаад гэхээр тагнуулын байгууллага гэдэг бол нэг үгээр хэлбэл зангарагтай "том" байх ёстой. Арабуудыг айлгаж шувуугаа хамгаалсан тэдний энэ үйлдэл зөв гэж болох боловч эцэст нь өмнө нь сөхөрснийг бодохоор нүүр хийх газар олдохгүй байгаа юм. Катарын нэг генерал нөхөр яахаараа Монголын тагнуулын байгууллагыг дарамтлах ёстой юм гэж дургүй хүрэх ч манайхан түүний үгэнд орж бөхийснийг бодохоор бүр ч ихээр уур хүрмээр. Тагнуул бол улс орны нэрийн өмнөөс бат зогсож хэзээ ч бөхийхгүй "нуруутай" байх ёстой. Гэтэл сүүлийн үеийн мэдээллээр арабууд авч явах гэж байсан 20 шонхор шувуугаа монголчуудаас худалдаж авсан тухай дурьдсан байна. Нэг идлэг шонхрыг 20 мянган ам.доллараар үнэлж авсан гэх явган яриа арабуудтай олон жил шонхорт явсан хүмүүсийн дунд тараад байна. Нийтдээ 400 мянган ам.доллар болох нь тэр. Мөн татварт төлсөн 236 мянган ам.доллартай нийлүүлэхээр 636 мянган ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь бичиг баримт цуглуулсан, монголчуудыг цалинжуулж ажиллуулсан гэх мэтээр олон мөнгөний урсгал зардал гарч ирж байгаа юм. Энэ бүгдийг нийлүүлэхээр тэрбум шахам төгрөгийг арабууд манайхаас нэхэх болоод байгаа юм. Энэ хохирлыг нь хэн төлөхийг хэлэх хүн алга. Энэ асуудлаар МХЕГ-ын БОАЖ- ын хяналтын хэлтсийн ахлах байцаагч З.Бадамхандтай уулзсан боловч "Би мэдэхгүй. Тагнуулынхан мэднэ" хэмээн өөрөөсөө зайлуулж байсан юм. Түүнийг хэлж ярьж байгаагаас ажиглахад ТЕГ-аас ам нээж болохгүй, хэрвээ ам нээх юм бол хариуцпага тооцно хэмээн "мундагдсан" байдал ажиглагдаж байсан юм. Ямартай ч түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

З.БАДАМХАНД: ХОЁР УЛСЫН ХООРОНД ЯРИГДАХ

МӨНГӨНИЙ АСУУДАЛ

-Шонхор шувуу хилээр гаргах гэж байсан арабуудыг тагнуулынхан шалгасан гэсэн. Эрүүл мэндийн бичиг нь хуурамч байсан юм уу?

-Би шинжилгээ хийгээгүй. Би сайн мэдэхгүй байна. Тагнуулынхан саатуулсан гэсэн.

-Та очиж шалгалт хийсэн биз дээ?

-Үгүй. Тагнуулынхан л мэдэх ёстой. Дараа нь аймаар юм болоод шонхрыг нь тавьчихсан.

-Аймаар гэж юу болсон юм?

-Би сайн мэдэхгүй. Тагнуулынхан намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж болно гэсэн үед л би дуугарах ёстой. Одоо шалгаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй.

-Танайхаас болж арабууд шонхор гаргаж чадаагүй юм биш үү?

-Манайхаас болоогүй. Манайхаас авах бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан. Тэгээд ч би тэр бичиг баримтыг нь өгдөг хүн биш.

-Катарын генерал танай байгууллага болон ТЕГ-ыг дарамталсан юм уу?

-Тагнуулын байгууллагынхнаас асуу. Тэндээс зөвшөөрөл ав. Аюултай зүйл шүү. Хоёр улсын хооронд их мөнгө яригдах гээд байгаа асуудал. Тийм болохоор тагнуулын байгууллагаас асууж байж мэдээлэл өгөхгүй бол дараа бид "алуулна" шүү дээ. Ер нь тэр талаар сайн мэдэхгүй

-Таныг л сайн мэдэх ёстой хүн гэж байна даа?

-Тагнуул мэднэ. Шийдэгдээд дууссаны дараа л би мэдээлэл өгнө.                                     -Хэдэн шувуу үхсэн юм бэ?

-Мэдэхгүй ээ. Мэдээлэл авах гэж байгаа бол ТЕГ-аас бичиг ав. Би чинь дээрээ удирлагатаи хүн.

Д.ИДЭРЗАЯА: ТАГНУУЛЫНХНААС БОЛЖ ШОНХОР ШУВУУ ҮХСЭН

Дээрх асуудлын талаар Монголын жигүүртэн атьтныг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.Идэрзаяагаас тодруулсан юм.

-Шонхор хилээр гаргах гэж байсан арабуудыг тагнуулынхан саатуулсан гэсэн. Танай байгууллага ийм мэдээлэл авсан уу?

-Сонссон. Засгийн газрын тогтоолоор шонхор шувууг хилээр гаргаж байгаа. Тэр 20 шонхрын эрүүл мэндийн шинжилгээний бичиг нь хуурамч гэсэн үндэслэлээр саатуулсан юм билээ. Шалгах нь тагнуулын байгууллагын үүрэг. Гэхдээ тэд бусдад хүндрэл учруулж бусдыг хохироож болохгүй. Хурдан шийдэх ёстой.

-Сүүлд нь уучлалт гуйсан гэсэн. Яагаад тэгсэн юм бол?

-Нөгөө хуурамч гэсэн бичиг баримт нь албан ёсных байсан. Тэгээд "Бидний алдаа байж уучлаарай" гэсэн юм гэнэ билээ. Тагнуулын байгууллага хүүхэд шиг зан гаргаж болохгүй биз дээ.Хууль бусаар шонхор хилээр гарчих вий гэж сэрэмжлэх нь зөв. Гэхдээ ийм алдаа гаргаж болохгүй.

-Хэдэн өдөр саатуулсан юм?

-Хоёр өдөр болсон гэсэн. Сүүлдээ арабууд нь уурлаад шувуугаа хаяад нисчихсэн юм билээ. Одоо нөхөн төлбөр нэхэж байгаа гэсэн. Их хэмжээний мөнгө яригдаж байгаа сураг байсан.

-Тагнуулынхан шонхор хилээр гаргахыг зогсоосон нь сайн хэрэг юм биш үү?

-Хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн бол сайн хэрэг. Гэтэл Засгийн газрын тогтоолын дагуу, БОАЖЯ-тай хийсэн гэрээгээр гаргах гэж байсан. Хамгийн гол нь тэдний үйлдлээс болж олон тооны шонхор шувуу үхсэн. МХЕГ- аас хүмүүс очиж акт үйлдээд шонхрыг тавихад нисч чадахгүй муурч унаад байна гэсэн. Катарт ч бай Монголд ч бай шонхор шувуу бусдын хайхрамжгүй үйлдлээс болж үхэж болохгүй.

-МХЕГ-аас ямар хүмүүс очсон юм бэ?

-З.Бадамханд гэдэг хариуцсан байцаагч нь очиж акт үйлдээд шонхруудыг тавьсан гэсэн. Манай улсын Байгаль хамгаалах санд шонхор шувуу маш их хэмжээний мөнгө оруулдаг. Гэтэл одоо тагнуулын байгууллагын үйлдлээс болж Монгол Улс өрөнд орж байгаа юм.

-Арабуудын нэхэмжилсэн мөнгийг хэн төлөх вэ?

-Сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь тэд дандаа идлэг шонхор шувуу хилээр гаргах гэж байсан юм байна билээ. Арабууд хэдэн төгрөгөөр үнэлэх юм бүү мэд.

Л.Цэрэнжаргал

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    6 цаг 21 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    10 цаг 37 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    10 цаг 49 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    11 цаг 18 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 36 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    11 цаг 51 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Өчигдөр 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК