Өнөөдөр говийн болон зүүн нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг хур тунадастай. Бусад нутгаар багавтар үүлтэй байх нь. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм дулаан, Орхон, Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан байна. Бусад нутагт 5-10 хэмийн дулаан, хур тунадасгүй байх юм. Харин нийслэл хотод зүүн өмнөөс 5-10 м/сек хурдтай зөөлөн салхитай, 7-9 хэм дулаан. Цас, бороо орохгүй, өдөртөө үүл багасах юм. Өглөөний таван цагийн байдлаар Улаанбаатарт тэг хэм сэрүүн байлаа.
Сөүл хотод одоо цэлмэг, 12 хэм дулаан байгаа бол өдөртөө үүлшиж, 16 хэм хүрч дулаарна. Харин өнөө шөнө долоон хэм дулаан хонох бөгөөд хур тунадас орохгүй гэсэн мэдээтэй байна. Тэгвэл яг одоо арлын орны Токио хотод үүлэрхэг, 18 хэм дулаан байна. Өдөртөө температур өөрчлөгдөхгүй, үүл ч арилахгүй. Харин оройдоо тэнгэр цэлмэж, есөн хэм хүртэл сэрүүсэх юм.
ОХУ-ын төв хотод одоо 4 хэм хүйтэн, үүл бүрхсэн байгаа бол өдөр зургаан хэм хүрч дулаарах хэдий ч үүл арилахгүй. Шөнө ч мөн адил бүрхэг байх бөгөөд тэг хэм хүрч сэрүүн хонох мэдээтэй байна. Өмнөд хөршийн нийслэлд ч мөн үүл бүрхээстэй, есөн хэм дулаан байна. Үдээс хойш энэ нь 11 хэм хүрч дулаарах боловч тэнгэр цэлмэхгүй. Үүлтэй өдөр шөнө ч үргэлжлэх бөгөөд оройдоо гурван хэм хүрч бага зэрэг сэрүүсэх төлөвтэй.
Б.Болд