Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан Тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Хөвсгөл аймагт болсон аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеийн хамгаалалтанд ажиллаад Улаанбаатар хот руу буцаж явах замдаа 2012 оны 11 дүгээр сарын 23-ны шөнийн 02.00 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөр дайрч өнгөрөх үед айлын байшин шатаж байсантай таарч галыг унтрааж, галын аюулаас 3 хүний амь насыг аварчээ.

Тус сумын 1 дүгээр багын Засаг дарга 36 настай эрэгтэй С.Мөнх-Эрдэний байшингийн галлагааны өрөөний яндангийн орчмоос гал гарч байшин шатаж гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ, эхнэр 36 настай эмэгтэй М.Мөнхтуяа, 8 сартай охин М.Энхмаа нарын хамт гал гарах үед мэдэхгүй унтаж байхад нь цагдаа нар байшингийн цонхыг хагалан орж 3 иргэнийг гарган авч аюулгүй орчинд аваачсан байна.
Цагдаагийн алба хаагчид гэрийн гаднах гүний худгийг ашиглаж шатаж байгаа байшингийн хананд байсан цахилгааны самбарт залган байшин руу ус цацаж, зарим нь дээврийн төмөр хуулж угаарыг гадагшлуулж хувингаар ус зөөн галыг унтрааж, гэрээс зарим эд зүйлийг зөөн гаргасны үр дүнд хохирол бага учирчээ.
Сэтгэгдэл (13)