Нийслэлийн 372 жилийн ойд зориулсан “Нийслэлчүүд 2011” баярын фестивалийг зохион байгуулах ерөнхий менежер Т.Баттулгатай уулзаж нийслэлийн өдрийн олон фестивалиудын талаар ярилцлаа.
-Ажил ихтэй байна уу? Нийслэлийн баярыг энэ жил анх удаа фестиваль хэлбэрээр зохион байгуулж байгаа тийм үү?
-Тийм ээ, ажил ихтэй байна. Анх удаа нийслэлийн өдрийг “Нийслэлчүүд 2011” нэрийн дор зохион байгуулж байгаа. Өмнө нь дарга нар тууз хайчлаад л өнгөрдөг байсан. Гэтэл нийслэлийн өдөр гэдэг нь иргэдийн, хүмүүсийн баяр байх ёстой. Тэр үүднээс нь бид долдугаар сараас хойш ярьж, хэлэлцээд хотын дарга Г.Мөнхбаярт танилцуулахад энэ саналыг дэмжсэн. Сөүл хотод болдог фестивалийг хараад Улаанбаатарт ийм наадам зохиохсон гэж бодож байсан тухайгаа Г.Мөнхбаяр дарга хэлсэн юм. Тэгээд бидэнд МҮХАҮТ-тай хамтарч хийхийг санал болгоод, С.Дэмбэрэл дарга ч дэмжээд хамтрахаар болсон.
-Яг ямар нэртэйгээр зохион байгуулах юм бэ? Олон фестивальтай болохоор хүмүүс төөрөлдөөд байх шиг байна?
-Нэрийг өгөх гэж их ярилцсан. Г.Мөнхбаяр дарга, С.Дэмбэрэл даргатай зөвлөлдөөд “Нийслэлийн иргэн”, “Их хотын иргэн” гэдэг ч юм уу хэд хэдэн нэр бодсон. Тэгээд эцэст нь “Нийслэлчүүд 2011” нэрийг сонгосон. Үүндээ тохирсон лого, тэмдгийг гаргаж, хэвлүүлээд байгаа.
-Олон олон фестивалийг хийх гэж байна. Аравдугаар сарын 29-нд болох арга хэмжээг танилцуулаач?
-Баяр учраас олон арга хэмжээ, урлаг соёлын нэгдсэн тоглолт, тэмцээн уралдаан болно. Ахмадууд маань шатар тоглохыг хүсвэл шатрын асар байна. Би дугуй унахыг хүсч байхад хүүхэд маань нөгөө “Animone”-оо сонсох дуртай гэх мэт хүн бүрийн хүссэн зүйлийг бүрдүүлнэ. Тэр үеэр сэрүүхэн байх учраас халуун уух зүйлс байх ёстой. Энэ хүрээнд халуун чацаргана, цай кофе, сүүний фестивалиудыг зохион явуулна. Бас витамины фестиваль ч байж болно. Эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй хийх гэх мэт ажил байх юм.
Үүний дээр нэмэгдээд “Их хотын парад” зохион байгуулна. Эрх чөлөөний талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл хүүхэд залуус, нийслэлийн байгууллагууд гээд 1560 хүний бүрэлдэхүүнтэй жагсаал явах юм. 25 минутын турш үргэлжлэх парадад үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, скаутын сурагчид, оюутны холбооны төлөөлөл гээд олон хүн лого, далбаатайгаа оролцоно.
-Анхаарал татаж байгаа нэг зүйл нь шоколадны фестиваль байгаа шүү дээ. Үүнийг тодруулаач?
-Бид баяраа Фэйсбүүк хэрэглэгчдэд түгээн, мэдээлэл хүргэж байгаа. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь шоколадны фестиваль. Уг фестивальд одоо “Наран фүүдс” компани бидэнтэй хамтарч ажиллахаар болчихоод байгаа. Фэйсбүүк гэснээс баярын үеэр 150 гэрэл зурагчин фото-тур хийнэ. Тэд баярын фото сурвалжлага хийж баярын фэйсбүүк хуудас руу шууд оруулаад явах юм. Тийм учраас оролцож амжаагүй ч гэсэн баярын зургийг тэндээс харж болно, эсвэл Боловсрол суваг телевизээр шууд дамжуулахыг үзэх боломжтой.
Сүхбаатарын талбай, Эрх чөлөөний талбайгаас гадна орой нь 17:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд гэрэлт дэнлүү хөөргөх ёслол болно. Энд залуучууд ирээд дэнлүү хөөргөж, хүслээ шивнэж болно шүү дээ.
-Сэрүүхэн улирал таарч байгаа учраас хүмүүс дулаан хувцаслаж ирэх шаардлагатай юм байна даа?
-Ер нь бол тийм, гэхдээ тэр өдөр ямар байхыг мэдэхгүй. Гэсэн ч ирнэ гэдэгт бид найдаж байгаа. Шинэ жилээр өвлийн хүйтэнд хүмүүс талбай дээр ирээд баярладаг шүү дээ. Гэхдээ бас нэг онцлог нь талбай дээр 100 халаагуур байрлуулах учраас даарах асуудал багасах болов уу.
-Энэ олон фестиваль, арга хэмжээнд хүмүүс яаж оролцох хэрэгтэй вэ?
-Байгууллага болгон өөрийн үйл ажиллагаа явуулдаг чиглэлээр оролцож болно. Жишээлбэл кофе үйлдвэрлэдэг, импортолдог байлаа гэхэд нэгдээд кофе фестивальд оролцох юм. Кофегоор уран бүтээл хийж болно, хамгийн түрүүнд ирсэн 2000 хүнд үнэгүй кофе өгнө гэдэг ч юм уу. Эсвэл хамгийн их кофе ууж чадах хүнийг шалгаруулж шагнасан ч болох юм. Тухайн газар, албан байгууллага өөрсдөө яаж оролцохыгоо шийднэ дээ.
-Нийт хэдэн байгууллага оролцохоор болоод байгаа вэ?
-Одоогоор бол 25 байгууллагын нэр тодорхой болчихсон. Дахиад нэмэгдээд, оролцъё гэж байгаа газрууд цөөнгүй. Бид Сүхбааатарын талбайгаа хараад, зай талбай гарвал аль болох олон байгууллага оруулахыг хичээж байгаа учир одоо саналаа ирүүлсэн газруудыг судалж, төлөвлөж байна.
-Энэ жилийн фестиваль, баярыг долдугаар сараас хойш ярьж эхэлсэн гэж байна. Цаашдаа жил бүр зохион байгуулна гэсэн. Гурван сарын хугацаанд төлөвлөж, хийж амжаагүй юм байгаа байх. Дараа дараагийн баярт ямар ямар гоё зүйл байх бол?
-Аравдугаар сарын 29-нд болох баяр маань өглөө 12 цагт эхлээд орой 17 цагт өндөрлөх юм. Харин ирэх жилээс бид нар өглөөний есөн цагаас, оройны есөн цаг хүртэл хийнэ гэж бодож байгаа. Бас ирэх оны баяраар хөлд орж буй хүүхдээс хөгшин буурай хүртэл бүх хүний сонирхлыг хамруулж талбай дээр төвлөрүүлэх болно. Талбайн нэг талаас ороход өглөө болж байсан бол нөгөө талаар нь гарч ирэхэд нар жаргаж байхаар тийм л том баяр хийхийг зорьж байгаа.
-“Нийслэлчүүд 2011” баяр болоод өндөрлөлөө. Бусад баярын адилаар бид цэнгээд өнгөрлөө гэхэд юу үлдэх вэ? Хүмүүст юу хүргэхийг зорьсон бэ?
-Бид өнөөдөр том хотод аж төрж байгаа хүмүүс гэдгийг мэдрүүлнэ. Дэлхийд танигдсан Лондон, Паристай адил байгаа учраас бид хог хаях тухай инээдтэй зүйлийг ярьж, маргах хүмүүс мөн үү биш үү гэдгийг бодох боломжийг олгоно. Тэгэхээр энэ баярын үеэр хоггүй эрүүл байхын үлгэр жишээ, дуурайллыг харуулах юм.
-Танд баярлалаа. Баярын өдөр уулзацгаая, амжилт хүсье.
Б.Болд