Өнөөдөр болж буй бүх нийтийн цэвэрлэгээний гуравдахь ээлжийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнийхэн 96 автобус буудлыг цэвэрлэж байна. Нийслэлийн цэвэрлэгээтэй зэрэгцэн 10 цагт эхэлсэн уг ажил 14 цаг хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын ойн баярыг угтаж их цэвэрлэгээг зохион байгуулж байгаа билээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд автобусны хоёр чиглэлийг нэмж байгааг өнөөдөр нээлт хийж, үйлчилгээг эхлүүлэхээр болжээ. Уг арга хэмжээ 13 цагт МҮХАҮТ-ын арын автобусны буудалд болно.
Б.Болд