Ирэх сарын нэгний өдөр дэлхий долоон сая дахь хүнээ хүлээж авах гэж байна. Энэ нь амьжиргааны байдал, хоол хүнсний хангамжийн асуудал, амьдрах орчин, байгаль орчин, боловсрол гэх мэт маш олон асуудлыг араасаа дагуулж буй юм. Дэлхий нийтийн өмнө санаа зовоож буй асуудлуудын дийлэнх нь манайд тулгамдаж байгаа юм байна. Харин эмэгтэйчүүдийн боловсрол, ажил хөдөлмөрийн асуудал Монголын хувьд харьцангуй эерэг дүнтэй байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн асуудалд анхаарах хэрэгтэй болоод байгаа аж. Тиймээс хүн амын өсөлт улс орон бүрт харилцан адилгүй байдлаар нөлөөлж буй юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд дэлхийн хүн амын чиг хандлагад тэмдэглүүштэй зүйлс багагүй тохиолдсон. Ялангуяа 1950-иад оны эхээр хүмүүсийн дундаж наслалт 48 орчим байсан бол шинэ зууны эхний 10 жилд 68 болов. Нярайн эндэгдэл 1000 төрөлт тутамд 133 орчим байсан бол 2005-2010 онд 1000 төрөлт тутамд 46 болж буурчээ.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн Хүн амын хэлтэс дэлхийн хүн амын хэтийн төлөв: 2010 оны мэдээлэлдээ 2050 онд дэлхийн хүн ам 9,3 тэрбумд хүрч, энэ зууны эцэс гэхэд 10 тэрбум гарна хэмээн урьчилан тооцоолжээ. Мөн энэ өсөлтийн ихэнх нь төрөлтийн хувь хэмжээ өндөртэй орнууд буюу Африкын 39 улс, Азийн есөн улс, Номхон далайн бүсийн зургаан улс, Латин Америкийн дөрвөн улсад явагдана гэжээ. Мөн Африкын хүн ам 2011 онд нэг тэрбум байсан бол 2100 онд 3,6 тэрбумд хүрч, гурав дахин нэмэгдэнэ гэх мэт сонирхолтой судалгааны дүн гарсан байна. 2000 оны байдлаар дэлхий хүн ам зжргаан тэрбум байжээ. Харин өнгөрсөн 11 жилийн хугацаанд нэг тэрбумаар нэмэгдсэн нь маш хурдацтай өсөлт аж.
Дэлхийн хүн ам ийнхүү хурдацтай өсөхийн хэрээр хүмүүс хоорондоо хамааралтай болж байна. Өөрөөр хэлбэл хүн бүрийн өнөөдрийн сонголт, үйлдлээс бидний ирээдүй ямар байх нь шалтгаалах болж буй юм. Тиймээс долоон тэрбум байна гэдэг бол бидэнд долоон тэрбум боломж байна гэсэн үг.
Б.Анир