АТГ-ын дарга нарын хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд боллоо. Хуралдаанаар яллагдагч Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүрт нь нэг жилийн тэнсэн харгалзах ял эдлүүлэхээр болсон байна. Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр АТГ-ын дарга нарыг өнөөдөр суллах аж. Харин АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол хэргийг цагаатгах саналтайгаар Хяналтын шатны шүүхэд хандсан боловч шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон учир цаашид Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдэв.
Б.Чимэг