Өнөөдөр “Сандэй плаза” худалдааны төвийн ойр орчмын задгай талбайд худалдаа эрхэлдэг 40 гаруй иргэний лангуу болоод ажлынх нь багаж хэрэгслийг хураан авч зам талбайг нь хааж битүүлсэн байна. Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчдийг цэгцэлж, хотын өнгө үзэмж болоод хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас сэргийлэн дээрхи иргэдийн ажлыг зогсоож байгаа ч амь зуулгаа алдаж буй наймаачид нилээдгүй бухимдаж байна. Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жил гэж нэрлэсэн ч иргэдийн ажиллах нөхцөл байдлыг дэмжихгүй тус уриалгынхаа эсрэг үйлдэл хийж байгааг худалдаа эрхлэгчид буруутгаж байна. Эдгээр 40 гаруй иргэний дийлэнхи нь 30-50 насны эмзэг бүлгийн ядуу хүмүүс аж. Гар дээрээс худалдаа эрхлээд 2-5 жил болж буй наймаачдын хувьд худалдааны төвүүдэд лангуу түрээслээд ажиллахад мөнгөний боломжгүй, аль нэг албан байгууллагад ажилд ороход нас хүйс, өндөр намаар ялгаварлаад авдаггүй хэмээн ярьж байна. Лангуу, түц, павильоноо хураалгасан иргэд ажлын байраар хангаж өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас гуйхад зам цэвэрлэх ажлыг санал болгосон байна. Бид сардаа 210 мянган төгрөгийн цалин аваад ажиллаж чадахгүй. Түүний оронд гар дээрээс наймаа хийсэн нь ашигтай гэж ярьж байна. Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хаасан эдгээр иргэдийг цэгцлэх нь их хотын иргэдийн эрүүл мэндэд тустай ч нөгөө талаар амьдрах гэж зүтгэж буй иргэд энэ ажлаасаа салбал ажлын байрыг бий болгох төрийн бодлоготой харшилдаж байгаа юм. Ингэхлээр өрхийн амжиргааны гол эх үүсвэрээ алдсан иргэдийг ажлын байраар хангах асуудал сөхөгдөж байна.
Х.Сувд /Монголын хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа аялал жуулчлалын салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга/
- Монголын төр задарсан иргэддээ номхон хүлцэнгүй ханддаг байж ядарсан иргэддээ дэндүү хатуу хандаж байна. Эдгээр худалдаа эрхлэгчдийн лангуу, түцийг нь нурааж араатан шиг авирласан нь энэ хүмүүсийн өмч хөрөнгөд халдсан хэрэг. Төр засаг иргэдээ ажилтай болгохийн оронд ингэж дарамталж байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлмээр байна. Нийслэлийн засаг дарга задгай талбайд худалдаа эрхлэгчдийн ажлыг зогсоо гэж дүүргүүдэд даалгавар өгсний дагуу наймаачдыг хөөж эхэлсэн. Г.Мөнхбаяр дарга даалгавраа хэрхэн биелэгдэж байгааг харахаар өнөөдөр БЗД-т ажиллаж байна лээ.
- Гар дээрээс худалдаа эрхэлнэ гэдэг чинь нэг талаар хууль бус юм биш үү?
Бид нарт хууль ярих шаардлагагүй. Төр эдгээр иргэдийг ажилтай болгох хэрэгтэй байна. Гадаа гандаж, хүйтэнд хөрж эрүүл мэндээрээ хохирон байж хэн наймаа хийхийг хүсэх юм. Аргаа барсандаа задгай талбайд худалдаа эрхэлж байгаа энэ хүмүүст уян хатан хандах хэрэгтэй шүү дээ.
- Энэ талаар холбогдох хүмүүст нь санал хүсэлтээ хэлж үзэв үү?
- БЗД-ийн засаг дарга Б.Батзоригтой уулзсан. Тэр хүн “Би энэ талаар мэдэхгүй” гээд өөр албан тушаалтан руугаа явуулсан. Тэр хүн нь бидний өмнөөс хууль яриад байна лээ.
Н.Баясгалан /Худалдаа эрхлэгч/
- Та ямар төрлийн бараа зардаг вэ?
- Эгч нь жимс зардаг. Лангууг маань шөнийн цагаар нураагаад аваад явсан байна лээ. Бид ажиллах хэрэгтэй байна.
- Та хэдэн жил гар дээрээс худалдаа эрхэлж байна?
- Олон жил. “Сандэй”-гийн энд бол 2 жил наймаа хийж байна.
- Та нарт худалдаа хийхээ зогсоох шаардлагыг хэзээнээс тавьж эхэлсэн бэ?
- Хоёр сарын өмнөөс. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Манай хүүхдүүдийн хоёр нь оюутан. Нэг нь сурдаг. Амьжиргааны эх үүсвэрээсээ салчихвал хэцүү л байна.
- Одоо ямар ажил хийх бодолтой байна?
- Мэдэхгүй. Эцсээ хүртэл яваад л үзье.
Т.Хулан