Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Адтангадас нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцсэн билээ. Хуралдааны хэргийг хянан хэлэлцээд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн юм. ШШГЕГ-ын харьяа Хүүхдийн 411 дүгээр хорих ангийн аж ахуйн хэлтэст ял эдлэж байсан Ч.Сангарагчаа дөнгөж сая суллагдсан байна. Түүнийг гэр бүлийнхэн нь болон найз нөхөд нь ирж авч явжээ. Харин Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын хорих ял эдлэж буй хорих ангиудын удирдлагуудад тэднийг суллах үүргийг ШШГЕГ-аас өгсөн байна.
Б.Чимэг