Өнгөрсөн наймдугаар сард Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан билээ. Түүнийг хал цэргүүддээ зодуулсаны улмаас биедээ хүнд гэмтэл авч, татаж унадаг өвчтэй болон нас барсан хэмээн гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Энэ талаар Дотоодын цэргийн штабын чиглэлийн ахлах, офицер А.Эрдэнэсайханаас тодрууллаа.
- 805 дугаар ангид амиа алдсан цэргийг өмнө нь зодож дарамталж байсан хал цэргүүдийн нэг одоо болтол олдоогүй гэсэн. Хэрэг ер нь ямар шатандаа явж байна?
-Говь-Алтай аймгийн харьяат Б өнгөрсөн хоёрдугаар сард тус ангид алба хааж байсан. Алба хааж байхдаа хугацаандаа унадаг татдаг өвчтэй болсон гэх асуудлыг ар гэрээс нь тавьсан юм. Тиймээс Б-г Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн байгаа. Гэтэл эмнэлгийн зүгээс тархины доргилт, зодоон цохионы ул мөр алга. Гэхдээ эрүүл мэндийн хувьд цаашид цэргийн алба хаах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учраас дүгнэлтийг үндэслэн хугацаанаас нь өмнө цэргийн албанаас чөлөөлөөд байсан. Чөлөөлөгдсөнийх нь дараа ар гэрийнхэн нь манай Дотоодын цэргийн штабын генерал Хүрэлбаатартай уулзаад, хүүгээ татдаг өвчтэй болсон гээд гомдол саналаа илэрхийлсэн байгаа. Тиймээс гомдлыг нь хүлээн авч, тухайн өдөр нь ар гэрийнхнийг нь байлцуулж байгаад хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл бэртэл тогтоогдоогүй учир дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурор хэргийг хянаж үзээд шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
-Чөлөөлөгдсөнийхөө дараа амиа алдсан юм уу?
-Тийм. Хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа тэрбээр Улсын клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн наймдугаар сард нас барсан байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн биед зодуулсан цохиулсан ул мөр, шарх сорви байхгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Уушигны сүрьеэ, түүний хүндрэлээс үүссэн менингитээр нар барсан нь тогтоогдсон. Энэ дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн хяналтын прокурор М.Гантулга энэ сарын 10-нд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэр мэдэгдэх хуудсаа ч манай байгууллагад явуулсан байгаа.
- Эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй гэлээ. Тэгвэл анх цэрэгт явахад эрүүл мэндийн үзлэгт хамруулж байж авдаг. Тэгэхээр цэрэгт татагдахдаа эрүүл ирсэн байлгүй?
- Цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг тухайн нутаг дэвсгэр, орон нутгийн цэрэг татлагад томилогдсон комиссын эмч нар энэ хүн цэргийн албанд тэнцэнэ, тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгдөг. Тэгээд хотод ирэнгүүт нь төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс томилогдсон эмч нар давхар хянадаг. Тэгээд тэнцэнэ ээ гээд ирсэн учраас л бид цэрэгт татсан.
Б.Чимэг