Буриадын уран барималч, зураач Даши Намдаков англичуудын захиалгаар Чингисийн хөшөөг урлаж байгаа талаар бид саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл Лондонд хийсэн уг хөшөөний ажил дуусч одоо Италид хүрлээр цутгаж байгаа ажээ. Энэ талаар Даши Намдаков өчигдөр Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. “Англичууд энэ хөшөөг өөрсдөө захиалсан юм. Одоо Италид байдаг нэг урланд цутгаж байна. Хөшөөг ирэх оны нэг юм уу, хоёрдугаар сард Лондонд нээнэ. Өнгөрсөн долдугаар сард Бакинхэмийн ордонд болсон хүлээн авалтад уригдсан маань ийм учиртай юм. Англид цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн газар бүгд хааны гэр бүлийн мэдэлд байдаг. Хөшөө босгох зөвшөөрлийг тэд л өгдөг юм байна” хэмээн тэрбээр ярьжээ. Их Британийн “Halcyon” галерей түүнд энэ хөшөөг бүтээх захиалгыг өгсөн бөгөөд бүтээлээ хийхэд нь зориулж Лондоны метроны “King’s Cross” өртөөний дэргэд түүнд зориулан томоохон урлан гаргаж өгсөн аж.
Д.Намдаков нь буриад ястан Балжин, Бүдханд нарын найман хүүхэдтэй гэр бүлд Чита мужийн Укурик тосгонд 1967 онд төржээ. Эх эцгээс хайрласан нэр нь Дашням юм. Тэднийхэн удмаараа дархан хэмээх овгийнхон бөгөөд хэдэн үеэрээ дархан, мужаан, инжааны ажил хийж ирсэн улс аж. Д.Намдаков Москвагийн Третьяковын галерейгээс эхлээд Нью-Йорк, Бээжин, Алматы зэрэг дэлхийн томоохон хотуудад 15 үзэсгэлэн гаргажээ. Түүний бүтээлүүд ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцарь, Финлянд, Япон, АНУ, Тайвань зэрэг орнуудад, тухайлбал, В.Путин, Ю.Лужков, Р.Абрамович, Г.Шрёдер, У.Турман зэрэг олон алдартан, баячуудын хувийн цуглуулгад бий. Д.Намдаков Оросын урлагийн салбарын нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэний дотор М.Бодровын “Монгол” кинонд зураачаар ажилласан нь түүнд Оросын киноны дээд шагнал “Ника”-г “Шилдэг зураач” номинациар авчирсан билээ. Тэрбээр өдгөө Москвад ажиллаж, амьдарч байна.