Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр ерөнхий сайд С.Батболд 2012 оны төсвийн төслийг танилцууллаа. Эндээс иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь “Хүний хөгжил” сангийн мөнгө, 2008 оны амлалтын мөнгийг хэрхэн өгөх вэ гэдэг асуудал юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх зорилтыг 2012 онд бүрэн хэрэгжүүлнэ гэж ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа. “Хүний хөгжил” санд ирэх оны төсвөөс нийт 358.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. 2008 оны сонгуулийн үеэр амласан 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь бэлнээр өгөх болсноо албан ёсоор төсвийн төсөлд тусгасан энэ аж. Харин үлдэгдэл сая төгрөгийг дараахь байдлаар олгохоор төлөвлөжээ. Үүнд:
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334,2 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоно. /нийт 334,2 тэрбум төгрөг/;
- Нийт 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр өгнө. /нийт 83,6 тэрбум төгрөг/;
- Таван мянган иргэний эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хөнгөлнө. /таван тэрбум төгрөг/;
- Зуун мянган иргэнд орон сууц худалдаж авсаны урьдчилгаа төлбөрт 100 тэрбум төгрөг олгохоор тус тус төсөвлөлөө.
Дээрх байдлаар 2012 онд ойролцоогоор 600 мянган иргэнд 1.5 сая төгрөгийг бүрэн олгож дуусна гэж үзжээ. Харин үлдэж буй 2.2 сая иргэнд нэг сая төгрөгийг өгөхдөө Таван толгойн тодорхой хувьцааг хөрвөх бонд болгож, хөрөнгө оруулагчдад зарах байдлаар орлого олох юм байна. Мөн иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгож хувиргах олон сонголтыг бий болгох гэнэ. Энэ хувьцаа нь мөнгөн хөрөнгөөр баталгаажих тул иргэд Засгийн газарт эргүүлэн арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой байх аж.