Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Меtals Mongolia 2011” чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Ирэх сарын 3,4-нд болох уулзалтад оролцогчид уул уурхай, металлургийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх талаар ярилцаж, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах юм. Чуулга уулзалтанд эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн бөгөөд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах ажлын хэсгийн дарга С.Оюун, Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч Камерон МакРей тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.
Т.Хулан