зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150-иар эрүү үүсгэжээ

2011-10-27
0
ЖИРГЭХ

Энхбаяр"МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн "Зайсан"-д эзэмшдэг нэг сая ам долларын үнэтэй харшийн тухай мэдээллийг олон нийтэд цацсантай нь холбогдуулан баривчлах гээд байна. МАХН-ын төв байрыг цагдаа нар бүсэлж түүнийг гадагш гармагц баривчлах нь" гэсэн мэдээллийг Н.Энхбаярын намын нөхдөөс дуулсан “Өдрийн сонин”-ы сурвалжлах хэсэг өчигдөр Батлан хамгаалах яамны зүүн талд орших хоёр давхар шар байшингийн гадаа 14.30 цагийн үед очжээ. Энэ тухай сурвалжлагыг хүргэе.

Энэ байшин Н.Энхбаярын ажил хэргээ явуулдаг гол оффис юм. Гадуураа цагаан төмөр хашаатай аж. Хашааны үүдэнд хамгаалалтын ажилчидын байр байх агаад дөхөж очмогц богино холбоо барьсан, ногоон эрээн хувцастай хамгаалагч залуу гарч ирэв. "МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гэсэн юм" хэмээн учир байдлаа тайлбарлатал "Н.Энхбаяр дарга сэтгүүлчдийг хүлээж авахгүй" гэв. Хашааны эргэн тойронд ганц ч цагдаа харагдсангүй. Хашаан дотор юу болж байгааг харахын тулд баруун талд нь байсан дөрвөн давхар байшинд орж бид зураг авахаар боллоо.

Хашаан дотор Н.Энхбаярын машин, хааяа нэг орж гарах МАХН-ын гишүүдээс өөр хүн харагдсангүй. Гэсэн ч бид 30 орчим минут тэр хавьд ажиглалт хийхээр шийдлээ. Хашааны хаалга онгойж 36-38 УБА дугаартай саарал өнгийн машин гарсанаас өөр чимээ анир гарсангүй. Харин хашаан дотор байдал өөр байв. Тэнд тамхилахаар гарч ирсэн хэсэг хүмүүс манай гэрэл зурагчны дуранд буусан юм. Тэдний дунд улс төр судлаач Л.Эрдэнэтуул, Хууль зүй, догоод хэргийн сайд асан Л.Цог тэргүүтэй хүмүүс харагдав. Төд удалгүй зургаан хүн хашаанаас гарч ирлээ. Тэдэн дунд өмгөөлөгч Ч.Энхээ явж байв. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

- Хэдний өдөр цагдаа нар ирж Н.Энхбаяр гуайг баривчлах гэсэн юм бэ?

-Цагдаа нар ирсэн гэсэн шүү. Энэ талаар би сайн мэдэхгүй. Тэгээд ч МАХН-аас мэдэгдэл гаргах гэж байгаа.

-Юу гэсэн утгатай мэдэгдэл юм бэ?

-Сая бид Н.Энхбаяр даргатай ярилцаад мэдэгдэл гаргах тухай ярилцлаа. Юун тухай гэдгийг нь хэлж болохгүй. Мэдэгдэл хараахан гараагүй байна шүү дээ. Намайг ам бөхтэй байгаарай гэсэн.

-Н.Энхбаяр дарга өөрөө дотор байгаа юу?

-Байна. Төрийн бус байгууллагуудын зарим хүмүүсийг хүлээж авч уулзаж байгаа.

-Та МАХН-д хуулийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм уу?

-Би ч МАХН-ын гүйцэггэх товчооны гишүүн хүн шүү дээ хэмээв.

Цаг гаруй бид тэнд ажиглалт хийгээд буцсан юм. Юутай ч МАХН-ын зарим нөхөд Н.Энхбаярыг баривчлах нь гэсэн мэдээлэл тараасан нь худлаа болж таарав. Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Уржигдар Н.Энхбаяртай уулзах гэж Улсын мөрдөн байцаах газраас хоёр мөрдөн байцаагч ирсэн. Тэд Н.Энхбаярыг албадан авчрах тогтоолтой ирсэн. Учир зүйгээ ололцоод явцгаасан. Үүнээс болж Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсныхаа хувьд төрийн хамгаалалтаас гадна, давхар хамгаалалт авсан байна билээ" гэлээ.

Албадан авчрах тогтоол нь Н.Энхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр Улсын мөрдөн байцаах газраас хандан хэд хэдэн удаа байцаалт өгөхийг хүсэхэд "өмгөөлөгч байхгүй" гэдэг шалтгаанаар очоогүй гэнэ. Иймд дээрх тогтоолыг түүнд хүргүүлжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Түүнийг хуучин хэвлэх үйлдвэр, "Өргөө” зочид буудал, "Дүнжингарав өргөө" зэрэг газруудыг хууль бусаар авсан хэмээн үзэж буй юм. Хэргүүдийн заримаас нь сөхье.

2006 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр "Өргөө" зочид буудал 232.5 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байжээ. Жилд 90 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг олдог байсан байна. Энэ буудал нь хуучин гутлын 22-ын зүүн буланд буюу Засгийн газрын баруун талд байрладаг учир хэрэглээ өндөртэй хүмүүс орж үйлчлүүлдэг байсан аж. Ашигтай байрлалтай энэ газрыг НИХТ-ын 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 159 тоот тогтоолоор "Хар дун" гэх хувийн компанийн нэр дээр шилжүүлжээ. Гэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр шууд тогтоол гаргаад л өгчихөж. "Хар дун" компанийн захирлыг Б.Хуяг гэдэг аж. Энэ хүн бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь нарийн бичгээр нь ажиллаж байсан залуу юм.

"Хар дун" компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчаар "Ремиф'' гэдэг компани орсон байна. "Ремиф" бол Н Энхбаярын том хүү Э.Батшугарынх. Иймд "Өргөө" зочид буудлыг авсанаас хойш буюу 2007 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс Э Батшугарыг захирлаар нь томилсон байна.

Н.Энхбаярыг "Өргөө" зочид буудлыг авахад хууль зөрчин тусалсан хүн бол НИХТ-ийн дарга асан Х.Болормаа аж. Тэрбээр тус буудлыг Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь авч өгөх гэж багагүй чармайжээ. Ингэхдээ нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулалтаар явагдах ёстой орон нутгийн өмчийг шууд Ерөнхийлөгчийн мэдлийн компани руу шилжүүлжээ. Энэ нь Орон нутгийн өмчийн тухай болон холбогдох хэд хэдэн хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Мөн тус зочид буудлыг "Хар дун" компани хувьчилж авахаас долоо хоногийн өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ. Энэ мэт шалтгаан, үндэслэлээр энэ хувьчлал анхнаасаа урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай хууль бусаар явагдсан гэдгийг нотолж буй юм.

Түүнчлэн ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой төрийн болон орон нутгийн өмчийг ашигласан үйлдлүүд нь ОХУ-ын мафийнхны төрийн өмчийг авахдаа хэрэглэдэг эдийн засгийн үндэслэлтэй мэт харагддаг аргачлалыг загвар болгож ашигласныг нь ч тогтоогоод буй аж. Иймд түүнд Эрүүгийн хуулийн 150-иар буюу төрийн өмчийг ашигласан үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг дээрх хэргүүдийг үндэслэн байцаалт өгөхийг хууль хяналтынхан эртнээс шаардаж байжээ. Гэтэл тэрбээр хуулийн байгууллагынхныг үл хүндэтгэн тоомжиргүй хандаж байсан тул албадан ирүүлж мөрдөн байцаалт өгөхийг нь ийн сануулсан байна. Энэ бүхнийг мэдэж байсан Н.Энхбаяр уржигдар хэвлэлийн хурал зарлаж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эзэмшлийн харш, хаусуудыг зарлаж түүнд сануулга өгөхийг оролдсон бололтой. Үүнээс улбаалан МАХН-ын зарим нөхдүүд улс төржүүлэн "Н.Энхбаярыг баривчлах тогтоолыг Ц.Нямдорж гаргасан байна. Түүнийг баривчлах нь" гэх мэтээр хэвлэлийнхэнд хандаж багагүй сенсааци дэгдээв. Хууль хяналтын байгууллагуудынхны найман сар гаруй мөрдөж буй энэ хэргийн эргэн тойрон дахь үйл явдлыг бид цаашид нэхэн сурвалжилж, мэдээлэх болно.

Г.Ялгуун

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    3 цаг 2 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    7 цаг 19 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    7 цаг 30 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    7 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 17 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 33 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    21 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК