зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Монгол улс Хятадаас бүрэн хараат болохоос болгоомжилж байна

2011-10-27
0
ЖИРГЭХ

ЭлбэгдоржЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "ВВС" агентлагт энэ сарын 25-ны өдөр өгсөн ярилцлага

-Танай улсыг хараахан ашиглагдаагүй байгаа асар их нөөц баялаг бүхий сүүлчийн орон гэж тодорхойлдог. Дэлхийн эдийн засаг хямарч байхад Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 10 хувиар өсч байна. Ийм үед энэ улс орны Ерөнхийлөгч байх нь магадгүй бахархмаар зүйл байх. Гэвч нөгөө талаас эдийн засаг хэтэрхий хурдтай тэлж байгаад санаа зовж байна уу?

-Монгол бол эрх чөлөөтэй, нээлттэй орон. Бас эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд эхннй 10 дугаарт бичигдэх улс. Эдийн засаг нь хурдацтай тэлж буй Хятадтай хиллэдэг. Гэхдээ энэ олон давуу байдлаа хэрхэн зөв, оновчтой ашиглах тал дээр цөөнгүй асуудал гарч ирдэг. Баялгийг цөөнхийн халаас руу оруулахгүйгээр ард түмэндээ хэрхэн хуваарилах вэ гэх мэт. Ингэхийн тулд ухаалаг бодлого баримтлах хэрэгтэй болж байгаа юм.

-Ухаалаг бодлого гэдэгт авлигатай тэмцэх багтаж байгаа юу?

-Тийм.

-Бас өөр олон асуудал бий, тийм үү. Яг одоо Монгол улс аль зүг рүү явж байна вэ?

-Аз болоход бидэнд олон орны туршлагаас суралцах боломж байна. Байгалийн баялаг ихтэй орнууд яаж амжилтад хүрсэн, хэрхэн уналтад орсон зэргийг ажиглахад нэг тийм ерөнхий чиг баримжаа гарч ирж байгаа юм. Энд ямар ч томоохон хүндрэл, бэрхшээл байхгүй.

-Хятад улс түүхэндээ монголчуудыг эзлэн авч, колоничилж байсан. Одоо ч монгол үндэстний нэлээд хэсэг нь Хятадын мэдэлд бий. Тэр бол өвөрмонголчууд. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай хоёр орны хооронд үндэстнүүдийн маргаан гардаггүй. Хятадын эрх баригчид нэг угсаатнуудын соёлын салбар дахь хамтын ажиллагааг үргэлж дэмжсээр ирсэн.

-Би ямар нэгэн маргааны тухай асуугаагүй. Энэ жил Улаанбаатарын нэгэн дунд сургуульд багшилж байсан Хятадын 25 багш дээрмийн халдлагад өртсөн. Энэ бол үндэстний зөрчил даамжирч байгааг нотлох нэг жишээ. Тийм үү?

-Сайн, муу янз бүрийн хүмүүс хаана ч байдаг шүү дээ. Бид өөрсдийн иргэд болон манай улсад ажиллахаар ирсэн гадныхныг Монгол улсын хуулийг дагаж мөрдөхийг сануулсаар ирсэн.

-Та ОХУ-ыг Монголын өөр нэгэн том хамтрагч орон гэж тодорхойлсон. Гэтэл өнөөдөр маш олон хүн Оросын засаг, захиргааг ардчилсан байж чаддаггүй гэж дүгнэж байна. Харин Монгол улс яагаад хойд хөршөө найдвартай хамтрагчид тооцож байна вэ?

-Хятад, Оросын төрийн эрхэнд ямар хүмүүс гарч, ямар тогтолцоогоор улс орноо удирдах вэ гэдэг нь өөрсдийнх нь асуудал.

-Үнэхээр тийм гэж үү?

-Тийм.

-Өмнө нь таны хэлсэн "Ардчиллыг хөгжүүлэх нь бидний үйл хэрэг мөн" гэх үгс их алдартай. Залуухан сэтгүүлч байх үедээ та М.Горбачев огцорч байгаа тухай мэдээлэхдээ "Бид ардчиллын төлөөх энэхүү тэмцлийг үргэлжлүүлэх ёстой" гэж онцолж байсан?

-Монголд бид ардчиллын төлөөх үйл хэрэг, шударга хууль, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ард түмэндээ олгохын төлөө тэмцсэн. Гэхдээ бид бусад оронтой харилцахдаа улс төрийн тогтвортой бодлого баримтлах нь зүйтэй. Бид үүнээс айхгүй байна.

-Та энэ оны эхээр "Вашингтон Пост" сонинд өгсөн ярилцлагадаа Р.Рейганы тухай дурьдсан байсан. Монголчууд нэг намын тогтолцоотой байх үед Рональд Рейган ЗХУ-ыг "Муу ёрын эзэнт гүрэн" хэмээн нэрлэхийг сонсоод та энэ үгэнд нь хөтлөгдөж ардчиллын үйл хэргээ эхэлсэн гэж?

-Би малчин ардын гэр бүлд төрсөн. Манай ард түмэн нүүдэлчдийн уламжлалаа хадгалсан бие даасан хүмүүс байдаг. Коммунист тогтолцооноос ардчилал руу шилжихдээ бид дусал цус ч гаргалгүйгээр тайван замаар хувьсгал хийсэн. Бид улс төр, эдийн засгийн шинэчлэлийг Азийн орнуудын жишгийг эвдэж хийж чадсан.

-Би ардчиллын үнэт зүйлийн тухай асуугаагүй. Харин Хятад, Орос дахь монгол угсаатнууд Монгол руу тэмүүлж буйг юу гэж үзэж байгааг тань сонирхсон юм?

-Бид тэднийг хүндэтгэж байна. Үргэлж ийм байсаар ирсэн. Гэхдээ тэднийг Монгол руу тэмүүлж байгааг дэмждэг боловч энэ асуудлыг бодлогын түвшинд ярих боломжгүй.

-Яагаад гэвэл та нар Орос, Хятад улс ямар нэгэн хариу арга хэмжээ авах вий гэдгээс болгоомжилж байна. Тийм үү?

-Үгүй. Бид айгаагүй. Бид өөрсдийн баримтлах бодлогоо хүндэтгэж байна.

-Та түрүүн "Бид уул уурхайн баялгаа дэлхийн олон орны зах зээл рүү гаргаж, олон улстай харилцахыг эрмэлзэж байгаа" гэж хэлсэн. Гэтэл алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй орд газартай холбоотой гэрээг гадны хөрөнгө оруулагчидтай байгуулсан хэрнээ дараа нь яагаад тохиролцооноосоо буцаж, гэрээг өөрчлөх гэж оролдсон юм бэ?

-Та Оюутолгойн тухай асууж байна уу.

-Тэгэлгүй яах вэ?

-Оюутолгойн гэрээг аль хэдийнэ байгуулчихсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Бид гэрээг хүндэтгэж байна. Гэхдээ Монгол бол нээлттэй орон. Бид үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэлтийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Тиймээс гадны хөрөнгө оруулагчид орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний шаардлагыг биелүүлдэг байх ёстой.

-Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээг аль хэдийн байгуулчихсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ одоо үүнийгээ үгүйсгэж эхэлсэн. "Рио Тинто" тэргүүтэй томоохон компаниуд үүнд дургүйцэж "Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд итгэх гадныхны итгэл сулрах эрсдэлтэй" хэмээн анхааруулсан шүү дээ?

-Өнөөдөр дэлхий ертөнц улам бүр нээлттэй болж байна. Хүмүүс ямар ч мэдээллийг хялбархан олж авдаг болчихож. Монголд байгаа зарим хүн Оюутолгойн гэрээг бүрэн төгс болж чадаагүй гэдгийг онцлох болсон.

-Та үүнийг хүлээн зөвшөөрч байна уу?

-Мэдээж хэрэг, би тэдний хэлсэн үгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэдийгээр Оюутолгойн гэрээ төгс болж чадаагүй боловч энэ бол коммунист тогголцоо задарснаас хойш анх удаа хийж буй бизнесийн томоохон гэрээ гэдэг утгаараа ач холбогдолтой.

-Тэгвэл та энэ гэрээ анх байгуулагдсан хувилбараасаа өөрчлөгдөхгүй гэдгийг баталж чадах уу?

-Тэгэлгүй яах вэ. Чадна.

-Тавантолгойн стратегийн түншээр Хятад, АНУ болон Орос, Монголын хамтарсан консорциумыг сонгочихоод байсан. Гэвч хожим нь монголчууд энэ байр сууринаасаа татгалзаж, Япон, Өмнөд Солонгосын компанийг оруулж ирэхээр болсон. Та нар хөрөнгө оруулагчдаас айсандаа болоод ийм эрсдэл үүрч байна уу?

-Би энийг арай өөрөөр тайлбарлая. Эхний шийдвэрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж эхлээд байсан. Дараа нь энэхүү саналыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулсан юм. Хэрэв энд дэмжигдсэн бол парламентын хуралдааны үеэр гишүүд хэлэлцэж батлах байсан. Гэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү гэрээгээр улсын эрх ашгийг эн тэргүүнд гаргаж тавьж чадаагүй гэж үзсэн учир дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг санал болгосон.

-Гэхдээ хамгийн гол нь гэрээг байгуулах, батлах явц хэтэрхий их цаг үрж байна. Монгол бол маш их баялагтай орон. Гэвч ийм нөхцөл байдалд гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж эхлэх юм биш үү?

-Бид хүн бүрийн дуу хоолойг сонсож, санаа бодлыг нь тусгахыг хичээж байна. Ардчилсан тогтолцоотой орны парламент энэ бүхнийг харгалзан үзэж, удаан хугацааны туршид нямбай боловсруулсан гэрээ, хэлцэл байгуулах нь зөв байдаг. Үүнээс гарсан шийдвэр нь эргэж буцахааргүй байж чаддаг.

-Уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь Монголын байгаль орчин, хүн ардын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Монголчуудын тал хувь нь уул уурхайн баялаг олборлохыг дэмжиж байгаа бол үлдсэн хэсэг нь хүлээн зөвшөөрдөггүй гэх нэгэн судалгаа бий. Та үүнийг мэдэж байгаа. Тийм үү?

-Тийм ээ. Би мэднэ.

-Тэгэхээр уул уурхайн гэрээ, хэлэлцээр байгуулах хугацааг сунжруулах нэг шалтгаан нь энэ болж байна уу?

-Бүх зүйлийг хэт туйлшран хүлээж авах хэрэггүй байдаг. Гэхдээ уул уурхайн салбарт өөрчлөлт ирж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөрөнгө оруулагч компаниуд илүү нээлттэй болж, тухайн орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллан байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэг байх ёстой.

-Гэхдээ Оюутолгойн гэрээнд анх байгуулсан цагаас нь хойш зарим өөрчлөлтийг оруулсан шүү дээ?

-Мэдээж хэрэг, бид анх байгуулсан гэрээгээ хүндэтгэж үзнэ. Гэхдээ цаг хугацааны явцад олон зүйлд шинээр суралцаж байгаа. Монголчууд эрт үед маш том эзэнт гүрнийг байгуулж байлаа. Дараа нь коммунист тогтолцоотой болж, 70 жил "нойрссон". Эцэст нь ардчилал гарч ирж, манай орны тойрсон маш олон сонирхол харагдах болсон. Том хөрөнгө оруулалт, том гүрнүүдийн ашиг сонирхол гэх мэт. Ийм нөхцөл байдал дунд тэдний тэнцвэрийг хадгалж, зөв бодлого явуулах нь нэлээд хэцүү ажил.

-Нэлээд ч биш, бүр маш хэцүү ажил байх. Тийм үү?

-Тийм. Гэхдээ энэ нь бас маш том боломж болж чадсан. Гэхдээ бид аливаа шийдвэр гаргахдаа ард түмнийхээ саналыг хамгийн түрүүнд сонсоно. Түүнээс биш аль нэгэн хүчирхэг орны бодлогод автахгүй. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид ард иргэд, уламжлал бүгдийг нь хүндэтгэж үзэх ёстой.

-Харин энэ бүхнийг зөрчиж, байгаль орчныг сүйтгэх эрсдэл байгаа учраас гэрээ, хэлцэл байгуулах ажлыг сунжруулсаар байгаа, тийм үү?

-Яг ч тийм биш. Бид сүйтгэж, үгүй хийхээс илүүтэйгээр асуудлыг шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж байгаа. Ингэж байж илүү сайн гэрээ, хэлцлийг байгуулж чадна.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • А (180.235.182.170)
    ГОЁ
    2012 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    2 цаг 52 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    7 цаг 8 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    7 цаг 20 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    7 цаг 49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 7 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 22 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    20 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК