зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Отгонбаяр биш 13 бөх допинг хэрэглэсэн тухай Солонгосын тал ам алджээ

2011-10-27
0
ЖИРГЭХ

ОтгонбаярБНСУ-ын Допингийн хяналтын төв лаборатори Монако улс руу явуулах гэж байсан "В" шинжилгээний хариугаа аравдугаар сарын 10-нд Монголын олимпийн хороо руу андуурч явуулсан. Тэр нь хөнгөн атлетикийн "Дэгү-2011" ДАШТ-ний үеэр өөр улсын тамирчнаас авсан шинжилгээний хариу байв. Гэтэл андуурч ирсэн хариуг Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, Монголын хөнгөн атлетикийн холбооныхон нарийн сайн нягталж харалгүй марафоны тамирчин П.Отгонбаярыг гүтгэсэн билээ. Тэд Л.Отгонбаяр руу "Чи допинг хэрэглэсэн, тариулсан. Үнэнээ хэл. Допинг хэрэглэснээ нууж байна. Чи допингийн эм уугаагүй юмаа гэхэд хэн нэгэн нь чиний аяга, таваг руу хийчихсэн байх" гэх мэтээр дайрсан. Энэ тухай Л.Отгонбаяр “Өдрийн сонин”-ы аравдугаар сарын 21-ний №252 дугаарт дэлгэрэнгүй ярьсан билээ.

Өчигдөр тус сониныхон БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторийн захирал Квон Сен Үтэй холбогдож чухам  яагаад ийм алдаа гаргасан, одоо болтол манай тамирчнаас яагаад уучлалт гуйгаагүй юм бэ зэрэг асуултад хариу авах гэтэл энэ жилийн наадмаар допинг хэрэглэсэн бөх хоёр биш түүнээс ч олон гэдгийг олж мэдсэн байна.

-Танай лабораторийн гаргасан алдаанаас болж "Лондон-2012" Олимпод бэлтгэгдэж буй манай марафоны шилдэг эмэгтэй тамирчин Л.Отгонбаяр сэтгэлзүй, тамирчны хувиар маш их дарамтад орчихоод байна. Түүнтэй холбоотой энэ асуудал Монголд спортын том сенсааци болж байна?

-Чухам юу билээ?

-Танай лабораторийн андуурч явуулсан шинжилгээний хариунаас болоод тэр?

-Юу гэсэн үг вэ. Би ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад ийм зүйл болов оо. Тайлбарлаад өгөөч.

-Аравдугаар сарын 10-нд танайхаас Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг төв рүү хэд хэдэн шинжилгээний хариу явуулсан гэсэн. Тэрэн дунд Монако руу явах байсан шинжилгээний хариу цуг ирсэн байна лээ. Тэгтэл тэр хариуг манайхан нарийн шалгалгүй тамирчин Л.Отгонбаярыг допинг хэрэглэсэн мэтээр дайрсан юм?

-Тийм үү. Тийм айхавтар зүйл болж байгаа юм уу. Ямар сонин юм бэ. Би бүр гайхаж байна. Яагаад ийм зүйл болдог байна. Үнэнээ хэлье, би их гайхаж байна шүү. Ийм асуудал үүсэх ёсгүй дээ.

-Манай тамирчин тэр үед Бээжингийн марафонд оролцохоор бэлтгэлээ тэнд базааж байсан. Үүнээс болж тэрээр дөрвөн хоног хоол, унд идэж чадахгүй, бэлтгэлээ хийлгүй, уйлахаас өөр юу ч хийгээгүй. Одоо ч байдал нь хүнд байгаа?

-Ийм явдал болох ёсгүй. Би аравдугаар сарын 10-нд танай Допингийн эсрэг төв рүү шинжилгээний хариунуудыг явуулсан. Тэгэхэд Монако руу явуулах гэж байсан нэг хариуг хамт явуулчихсан байна лээ. Гэвч би тэр даруйд нь буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 59 минутад "Би Монако руу явуулах байсан хариугаа танайх руу андуураад илгээчихэж. Андуурсан байна. Уучлаарай" гэж Цогтоо руу и-мэйл явуулсан шүү дээ.

-Цогтоо гэж Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Цогтсайханыг хэлж байна уу?

-Тийм ээ. Яагаад ингэж тамирчнаа хохироож байгаа юм бэ. Танай тамирчин хохирсон байна шүү дээ. Би и-мэйл явуулчихаад дараа нь шалгаж үзсэн чинь Монако руу явуулах байсан "В" шинжилгээний хариуг танайх руу явуулсанаа мэдээд Цогтоо руу уучлал хүссэн и-мэйл явуулсан юм. Гэтэл яагаад ингэж тамирчин руугаа дайрсан юм бол оо.

-Ирсэн шинжилгээний хариутай нарийн сайн танилцалгүй, ажилдаа хариуцлагагүй хандсанаас л ийм зүйл болчихсон?

-Яалаа гэж дээ. Би хэдий андуурсан ч танайхан уншиж танилцах ёстой биз дээ. Ядаж тэр Монако гэснийг унших ёстой биз дээ. Би бүр нарийн хэлье. Би 36 минутын дараа Цогтоо руу уучлалт гуйсан и-мэйл явуулсан байна. Би андуурсанаа мэдээд тэр дор нь залруулсан байхад тамирчин руугаа яаж ингэж худал дайрч болдог юм бэ. Монгол, Монако гэдэг чинь огт өөр хоёр нэр. Ямар сонин зүйл болсон юм бэ. Танай тамирчин тийм олон хоног шаналсан юм уу. Би алдаа гаргасандаа уучлал хүсч байна. Тэр тамирчныхаа и-мэйл хаягийг өгч болох уу. Би уучлалт гуйя.

-Л.Отгонбаяр "Уучлалт гуйсан и-мэйлээр би юу хийх юм бэ. Тэр лаборатори албан ёсоор шинжилгээний хариу явуулж чадаж байгаа юм чинь яагаад албан ёсоор уучлалт хүссэн бичигявуулжболохгүй юм бэ" гэж байна лээ?

-Би алдаагаа залруулна. Танай спорт, олимпийн байгууллагуудтай холбогдож энэ асуудлыг шийднэ. Отгонбаяр гэдэг тэр тамирчин руу чинь тэгээд танай спортын ямар байгууллагынхан дайрсан юм бэ. Тэр хүмүүсийнхээ утасны дугаар, нэр усыг хэлээд өгч болох уу.

-Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын анагаах ухааны төв, Монголын хөнгөн атлетикийнхолбооныхон өөр рүү нь бүдүүлгээр хэрхэн дайрсан талаар тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Спортын анагаах ухааны төвөөс байнга утасдаж "Чамаас болж бид шар махтайгаа хатаж байна. Допинг хэрэглэснээ хэлээч" гэж байсан гэнэ билээ?

-Хэлэх үг олдохгүй байна. Би и-мэйлээ андуурч явуулчихаад хугацаа алдалгүй алдаагаа зассан байтал танайхан яагаад ингэж тамирчинтайгаа бүдүүлэг харьцаж байгаа юм. Танай тамирчин ямар их хүнд байдалд байгааг бүрэн ойлгож байна. Дахин уучлалт хүсье. Миний буруу. Дахиад хэлье, би танайд болоод байгаа наад асуудлыг ер ойлгохгүй байна. Яахаараа ийм зүйл болчихдог байна аа.

-Та сая хэллээ, танайх руу явуулсан хариунуудтай хамт тэр хариуг цуг илгээчихсэн байна гэлээ гэж. Н.Цогтсайхан Л.Отгонбаярт "Андуурагдсан хариу чинь наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариунуудтай хамт ирсэн" гэж хэлсэн байна лээ. Хариунууд гэхээр хэдэн хариутай хамт ирсэн юм бэ?

-Тэр андуурагдсан хариутай нийлээд 14.

-"В" хариу гэдэг чинь допинг хэрэглэсэн нь үнэн байна гэсэн шинжилгээний нотолгоо биз дээ?

-Тийм.

-Гэхдээ бүр "А" хариугаа дахин нотолсноо илэрхийлж "В" хариу гэдгийг өгсөн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Тэр хариунууд бүгд "В" шинжилгээний хариунууд биз дээ?

-Яг ямар хариу байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр явуулсан и-мэйлүүдээ хараад, нарийвчлан шалгаад хэлье.

-Энэ их сонин юм болж байна. Юу гэхээр долдугаар сард танайх руу явуулсан 32 сорьцоос хоёроос нь л допингийн төрлийн бодис илэрсэн гэж манай Олимпийн хороо, Допингийн эсрэг төвийнхөн зүтгээд, хүмүүст итгүүлэхийг хүсээд байсан. Тэгтэл 13 бөхийн сорьцоос допинг илэрсэн байж?

-Тэр талаар би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан танайх руу 14 хариу илгээсэн. Түүний нэг нь өөр улс руу явах байсан юм. Хэн гэдэг тамирчны сорьцоос допинг илэрсэнийг хэлэх боломжгүй. Бичиг баримтуудтай сайн танилцсаны дараа энэ талаар мэдээлэл өгье. Манайд орон орноос маш олон сорьц ирдэг. Тэр бүгдийг шинжлээд явуулдаг болохоор нэг бүрчлэн цээжээр хэлэхэд бэрх л дээ. Гэхдээ танай Олимпийн хорооноос "Хоёр бөх "В" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргалаа. Танайх руу чөлөөтэй зорчих нөхцлийг нь бүрдүүлж урилга ирүүлнэ үү" гэсэн. Бид урилгыг нь шуурхай гаргаж өгсөн. Тэгтэл тэр хоёр бөх энд ирсэн л гэсэн. Одоог хүртэл манай лаборатори дээр ирж бидэнтэй уулзаагүй байна. Бид үүнд нь гайхаад л байна.

-Манайх жил бүр "Наадам" гэдэг том баяраар бөхчүүдээсээ допингийн шинжилгээ авдаг ч Олимпийн хороо, Допингийн эсрэг төвийнхнийг шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг гэж спорт сонирхогчид үздэг юм?

-Энэ талаар шинжилгээний хариуны мэдээлэл өгч болох ч утсаар ярих боломжгүй байна

Д.Гансаруул

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    3 цаг 4 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    7 цаг 21 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    7 цаг 32 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    8 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 19 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    8 цаг 35 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    21 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Өчигдөр 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК