Нэг гэр бүлийн гурван хүний амийг хөнөөсөн давтан хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд буй. Харин прокурорын газраас харъяаллыг тогтоолгохоор өнөөдөр Нийслэлийн шүүхэд шилжүүлжээ. Б.Эрдэнэбилэг нь 2009 оны нэгдүгээр сарын 8-нд өөрийн найз нартайгаа архидан, нэг найзынхаа амийг хөнөөн, ээжийг нь хүчиндсэн хэрэг үйлдсэн юм. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 26-нд товлогдсон ч хойшлогдсон билээ. Харин тэрбээр тухайн өдрөө Баянзүрх дүүрэгт оршин суух найз охин Д-гээ аав, ээжийнх нь хамт гэрт нь очиж хөнөөсөн юм. Иймээс түүний хэргийг харъяаллыг тогтоолгохоор Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Чимэг