Өвөр Монголд малчин Зоригтыг газрын тосны компанийн машин дайрч хөнөөсөн явдал гарсаны дараахнаас Интернэт дэхь зарим вэбсайт, блогуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх уриалга тараажээ. Тухайлбал, “Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төв” хэмээх байгууллагын вэбсайтад энэхүү уриалгыг нийтэлснийг үзвэл,
Малчдын эрх ашгийг хамгаалахын төлөөний эсэргүүцлийн жагсаалын мэдэгдэл
Нутаг, бэлчээрээ хамгаалах эзэн хүний эдэлбээс зохих эрх мэдлээ талхагдуулахын эрсэг төлөөх Ордост орших хошууны баатар малчин Зоригт Хятадын хүнд ачааны машины хүрдэн доор алтан амиа алдав. Малчдын эрх ашгийг хамгаалж, уурхайн жолоочдыг цэгцлэн, дүрэмжүүлнэ гэсэн амлалтаасаа няцсан Өвөр Монголын засаг баригчдаас хангамжтай хариу авахын төлөөх монгол хүмүүсийн төвлөрөн суугаа бүх хошуу аймгийн төв болон Хөххот, Бугат зэргийн том хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах төслийг тунхаглаж байна.
Хаана: Суугаа хот, балгасдаа өргөн чөлөөнд цугларан засгийн ордон зүг жагсах.
Хэзээ: 10 сарын 24-30 болтол. Үдийн 12:00-т
Хэн: Дээд, дунд, бага сургуулийн монгол сурагчид, Их сургуулийн монгол оюутан, малчид, тариаланчид болон хот, балгасанд ажиллаж, амьдардаг монголчууд.
Шаардлага:
Нэг. Зоригтын хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэрэгтнийг хууль ёсны хатуу хариуцлага тулгахыг шаардах.
Хоёр: Зоригт болон Мэргэнд гашуудлын хурал хийж өгөхийг хамт Хөххотын Чингис хааны өргөн чөлөөнд дурсгалын хөшөө босгож өгөхийг шаардах.
Гурав: Малчдын нутаг, бэлчээр болон хууль ёсны эрх ашгийг үнэнч хамгаалж чадахуйц хуулийг батлан хатуу хэрэгжүүлэхийг шаардах.
Дөрөв: Монгол хэл, соёл, уламжлалыг хүндэтгэж, нүүлгэсэн малчдыг нутагт нь эргүүлэх, устгагдсан сургуулиудыг сэргээхийг шаардах.
Уриа болон бичээс:
“Зоригтын амийг төл”
“Хэрэгтнийг хатуу цаазал”
“Малчдын эрх ашгийг хамгаалья”
“Нутаг бэлчээрээ хамгаалъя”
“Эх нутгаа хамгаалъя”
Сүлд дуу:
“Гаадаа мээрэн”
Сүлд өнгө:
Хөх өнгө
Холбоо барих арга:
Сүлжээ, гар утас, QQ, Skype гэх мэт гэжээ. Уриалга гарсанаас хойш дөрөв хонож байгаа боловч өнөөдрийн байдлаар Өвөр Монголд ямар нэг жагсаал цуглаан болсон талаар мэдээ ирээгүй байна.