Брюссельд болж буй Европын орнуудын удирдагчдын уулзалтаар Грекийн гадаад өрийн 50 хувийг тус бүсийн банкууд хувааж барагдуулахаар боллоо. Европын эдийн засгийг тогтвортой байлгах, тэр дундаа еврогийн ханшийг тогтмол байлгахын тулд Грекийн өрийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэж үзэж байсан юм. Европын төв банк болон энэ бүсэд нөлөө ихтэй Франц, Германы удирдагчид ч энэ саналыг дэмжиж байсан. Тиймээс өнөөдөр Грекийн нийт 150 тэрбум доллар буюу 100 тэрбум еврогийн гадаад өрийг багасгахын тулд засгийн газрын болон хувийн компаниудынх нь бондыг худалдаж авахаар болжээ. Германы канцлер А.Меркель энэ долдугаар сард гаргасан Грекийн бондын 60 хувийг худалдаж авахыг санал болгосон ч банкууд 40 хувийг нь л авна гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Дэлхий нийтээр Герман болон Европыг хэр хариуцлагатай вэ гэдгийг харахыг хүсч байна. Хэрэв евро унавал, Европ ч уруудах болно” гэжээ. Уг мэдэгдлийг Францын ерөнхийлөгч Н.Саркози уншиж танилцуулаад “Бүх дэлхий даяар евро бүс хэр хүчирхэг вэ гэдгийг батлах шийдвэр боллоо” гэжээ.
Б.Баяр