Өнгөрсөн хавар УИХ-аас цэргийн албан хаагчдын тэтгэврийг нэмж, олон жил цэргийн алба хашсан хүнд байр орон сууц олгох тухай хуулийг батлан, энэ оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч үүнээс өмнө тэтгэвэрт гарсан 12700 гаруй цэргийн албан хаагч орхигдох болсонтой холбоотойгоор тэдэнд 8,4 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг нэмж зохицуулахаар болжээ. Уг журмын төслийг байнгын хорооны гишүүд дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганд анхны хэлэлцүүлгээр оруулахаар болсон юм. Харин хоёр дахь төслийн хувьд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын боловсруулсан 2000 оноос хойш тэтгэвэрт гарсан иргэдэд 18-36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох асуудал юм. Төсөл боловсруулагч гишүүд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдын хувьд 2008 онд төрөөс нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн, 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдэд 18-36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгогдсон хэмээн үзээд 2000 оноос хойш гэж зааж өгчээ. Түүнчлэн байнгын хорооны зарим гишүүн ганцхан цэргийн албан хаагч гэж явцууралгүй 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянга гаруй ахмадын тэтгэврийн зөрүүг яаралтай хэлэлцэж шийдвэрлэхгүй бол төсөвт сууж чадалгүй хойшлогдоход хүрч байна гэж санууллаа.
   Иймээс байнгын хорооны зүгээс тэтгэврийн зөрүүтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үүднээс ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.