Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн буруутгагдаж байгаа Н.Мөнх-Оргилыг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 14 цагаас эхэлсэн ч ирэх сарын наймны өдрийг хүртэл хойшиллоо. Түүний өмгөөлөгч Д.Халзан уг хурлыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа хурлын өмнө мэдэгдсэн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас Н.Мөнх-Оргилыг Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон, мөн Улаанбаатар хотод бага насны охидыг хүчирхийлсэн гэж цаазаар авах ял оноогоод буй. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Б.Чимэг